Өнгөрсөн нэгдүгээр сард БЗД-ийн нутаг дэвсгэр 26 дугаар хороо Дүнжингаравын уулзварын ойролцоо их хэмжээний хий ачиж явсан том машин жижиг машинтай мөргөлдсөний улмаас том хэмжээний гал гарч, дэлбэрэлт болсон билээ. Дэлбэрэлтийн улмаас өнөөдрийн байдлаар 1,8 тэрбум төгрөгийн хохирол учирч, олон хүн амиа алдаж, олон хүн эрүүл мэнд эд хөрөнгөөрөө хохирсон билээ.
Харин галын улмаас 207 дугаар байр буюу Эдү таун бүхэлдээ шатаж 60 гаруй айл орох оронгүй болсон юм. Тухайн байранд шинжээчид ажиллаж газар хөдлөлт болон галд тэсвэргүй гэсэн дүгнэлтийг гаргасан. Тиймээс дахин засварлаж амьдрах боломжгүй нураах шаардлагатай гэж мэргэжлийн байгууллагаас үзсэн. Харин нураагаад эргээд байр шинээр барилаа гэхэд хөрөнгө мөнгө санхүүг нь хаанаас гаргах уу, хэдий хэр хугацаа орох уу гээд ойлгомжгүй зүйл үүсээд байгаа учир оршин суугчид нь УОК-д хандсан байгаа.
Тэгвэл Шадар сайд С.Амарсайханы хэлж буйгаар "Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нурааж, буруутай этгээдүүдээр байрыг нөхөн төлүүлнэ" гэсэн байр суурийг илэрхийлжээ. Тэгэхээр осол гаргасан жижиг тэрэгний жолооч болон хий ачиж явсан Дашваанжил газ компанийн жолооч, тухайн компани хохирлыг барагдуулж, шинэ байр барьж өгөхөөр болж байгаа гэсэн үг юм. Оршин суугчид нь түрээсийн байраар явж байгаа бөгөөд үргэжлүүлээд байраа түрээслэнэ, түрээсийн мөнгийг төрөөс гаргаж өгөх үү, хаанаас гаргаж өгөх вэ гэдэгт асуултын тэмдэгтэй байгаа ажээ.
Уншиж байна |