Эмийн үнийн өсөлтийг хянан шалгах Түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилж байна. Сонсголоор Түр хорооны гишүүд шинжээч болон гэрчүүдээс асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад орсон хэр нь хүрэлцдэггүй гээд хүүхдээ тэвэрсэн ээжүүд жагсаж байсан. Бидний эмэнд зарцуулсан мөнгөн дүн 90-137 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн гэж байгаа. Уналт таталтын эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулахаар шийдвэр гарсан. Гэтэл уналт таталтын эмэн дотор тураах эм орсон баримт байна. Эмийн чанарын асуудал их байна. Зайлшгүй эмийн жагсаалатд орох даралтны эм эмийн сангуудаар байдаггүй. Ингээд 30,40 мянган төгрөгийн эмээ шахдаг байдал байна. Гэтэл тэр эм нь үйлчилдэггүй. Эмийн дасал болж байгаа жишээ ч байгаа юм. Даралтны эм гэхэд л 20 метрийн зайд өөр өөр үнэтэй байгаа юм.
Гэрч: Би уналт таталттай иргэдийн төлөөлөл байна. Би 20 гаруй жил уналт таталтын өвчнөөр өвдсөн. Эмийн чанар муу байна гэдэгтэй санал нэг байна. Гаднаас маш их эм авч уудаг. Гэтэл энэ эмнүүд нь Монгол Улсын эмийн жагсаалтад ороогүй, хөнгөлөлттэй эмийн жагсаалтад орчихсон байдаг. Уналт таталтын ганцхан тарлига байдаг. Уг нь Герман болон Францаас шулуун гэдсээр хийж болох лаа байдаг. Монос фарм энэ эмийг оруулж ирсэн боловч эмнэлэг, өрхийн эмнэлэгүүд нь хүлээж аваагүй.
Гэрч: Би элэгний В,Д вирустэй иргэдийг төлөөлж ирсэн иргэн Буянтогтох гэж хүн байна. Элэгний Д вирустэй 150 мянган иргэн байна. Энэ бол хамгийн урвуу гаж нөлөөтэй үхэл хүргэдэг аюултай вирус. В,Д вирусын тал дээр эм эмчилгээ гэж бараг байхгүй. Нэг эм байдаг эрүүл мэндийн даатгалаар олгодог 15 мянган төгрөгийн үнэтэй эмийг даатгалаас хасаад өөр эмийг 45 мянган төгрөгөөр хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулчихсан. Чанаргүй эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулж ашиг олоод байгаа юм биш үү.
Чихрийн шижин өвчинтэй иргэдийг төлөөлж ирсэн Жаргалсайхан: Монголд сахрын өвчнийг буруу хооллосон гээд тоодоггүй юм билээ. Улсын хэмжээнд 300.000-500,000 орчим хүн сахрын өвчинтэй. Дэлгүүрт борлуулагдаж байгаа бүтээгдэхүүн нь бүгд нүүрс ус ихтэй.Импортлогчын оруулж ирж байгаа хүнсийг хараарай.
Монгол Улс сахрын өвчний эсрэг чанартай эм оруулж ирэхээ больсон. Төрөөс энэ төрлийн эмийг үнэгүй, хөнгөлөлттэй өгч байгаа нэрийн дор чанаргүй эм оруулж ирдэг. Төр үнэгүй өгдөг нэртэй хамгийн чанаргүй, хоцрогдсоныг оруулж ирдэг. Чанартай, сайныг нь оруулж ирдэггүй. Сахарыг хянах боломжтой. Тестерийг нь хямдруулах ёстой. Гэтэл маш үнэтэй. Үнэтэй болохоор хүмүүс сахраа хянаж чадахгүй явж байгаад хүндрүүлж байна.
Эрхтэн шилжүүлэн суулгуулагсдын холбооны төлөөлөл Өлзийбаяр:
-Элэг, бөөр шилжүүлэн суулгуулсан хүмүүсийн эмийн асуудал байна. 2022 оны тоо баримтаар уг эмийг 150-160 хүн уух ёстой. Сарын дундаж хэрэглээ нь нэг сая төгрөг. Энэ эмийг хүмүүс өөрсдөө худалдаж авч ууж байгаа. Эрүүл мэндийн даатгал болон төрөөс эмийн зардлыг хариуцахад ч оруулаагүй. 2006-2016 он хүртэл диализын нэг ч эм бүртгэгдээгүй явж байгаад бид өөрсдөө хөөцөлдөж байгаад бүртгүүлж, ууж эхэлсэн.
ХӨСҮТ-ийн ДОХ, Бэлгийн замаар дамжих халдварын албаны дарга Ж.Даваалхам:
-ДОХ ын халдвартай иргэд ялгаварлан гадуурхалтад өртдөг тул тэднийг төлөөлж энэ удаагийн сонсголд оролцож байна. ДОХ урьдчилан сэргийлж болох өвчин. Сүүлийн үед эмээр сэргийлж болох эмчилгээтэй архаг халдварт өвчин гэж нэрлэгдэх болсон. ДОХ туссан бол өнгөрлөө гэж боддог байсан бол эмээ ууж явснаар хэд ч наслах боломжтой. 2013 он хүртэл Монгол Улс ДОХ ын халдвартай иргэдэд хэрэглэдэг эмийг Глобаль сангийн тусламжтайгаар нийлүүлж ирсэн. Глобаль сангийн зүгээс “Монгол Улс ДОХ -ыг маш амжилттай тогтоон барьж байгаа улс тул бүх эмийг үнэгүй нийлүүлэх боломжгүй болсон тул санхүүжилтээ Засгийн газар луу үе шаттай шилжүүл” гэдэг анхааруулгыг өгсөн. Бид тэр үеэс бүх эм ханган нийлүүлэгч байгууллагад хандан ДОХ той хүмүүс хэрэглэдэг эмийг нийлүүлэхийг хүссэн, нэг ч газар хариу ирүүлээгүй. Үүний дараа НҮБ ын Хүүхдийн сан эмийг ханган нийлүүлэх боломжтой гэдэг хариу ирүүлсэн. Тэр цагаас хойш Засгийн газар санхүүжилтийг бүрэн хариуцаж ирсэн. Саяхныг болтол Үндэсний эрүүл мэндийн тогтоол гартал НҮБ -ын Хүүхдийн снагаар дамжуулаад эмийг авч ирсэн. Хууль ёсны дагуу эмийг бүртгэлжүүлэх асуудал тулгарсан. Гэхдээ ДОХ -той хүмүүс маш сайн чанартай эмийг маш хямд үнээр авч хэрэглэж байгаа. Тасалдалгүй авч байгаа. НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан зах зээлээс 100 дахин бага үнээр авч байгаа. Нэг хүний сард хэрэглэх эм 37 мянган төгрөг байгаа.
Уншиж байна |