"Петрочайна Дачин Тамсаг" ХХК, газрын тостой холбоотой асуудлаар УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлж байгаа талаар “Нутгаа аврах Чойбалсанчуудын нэгдэл” ТББ-аас мэдээлэл өглөө.
Хэвлэлийн хурал хийсэн Г.Адилбиш "Петрочайна Дачин Тамсаг" гурван эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа. Гэвч өнөөдрийн байдлаар хариуцлага тооцсон юм алга. Байгаль орчны эсрэг гэмт хэрэг илрүүлсэн биднээс ямар нэгэн тайлбар мэдүүлэг огт аваагүй. Гэрчээр байцаалт аваагүй, ямар шатандаа яваа нь мэдэгдэхгүй юм. Тухайн компанид хариуцлага тооцох ёстой байтал иргэнд хариуцлага тооцож зорчих эрхийг нь хязгаарласан байгаа юм.
2022 оны УИХ-ын Байнгын хорооноос тогтоол гарсан байдаг. Газрын тосны асуудлаар бүтээгдэхүүн авах гэрээг шинэчлэн сайжруулах, үр өгөөжтэй байх ёстой гэсэн тогтоол гаргасан. Харамсалтай нь энэ тогтоол өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй байна. Хууль бус үйлдлийг нь баримттайгаар илчлээд явахаар эргээд иргэд бид Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээгээд байна. Хариуцлага тооцохыг шаардсаны төлөө цагдаа нар зөрчлийн хариуцлага тооцох юм бидэнд" гэв.
Уншиж байна |