Амиа алдсан алба хаагчийг өнөөдөр эцсийн замд нь үдлээ
2024-04-15

Өнгөрсөн долоо хоногт Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороо “Миний” сүлжээ дэлгүүр, агуулахын байранд гарсан галыг унтраахаар очоод харамсалтайгаар амиа алдсан онцгой байдлын газрын алба хаагч Ж-ийг өнөөдөр эцсийн замд нь үдэн гаргалаа. Талийгаачийг оршуулах ёслол НОБГ-т боллоо. Талийгаач албандаа олон жил ажилласан бөгөөд таван хүүхдийн эцэг, хариуцлагатай өрхий тэргүүн байв. Өмнө нь мөн түлэгдэж байсан бөгөөд тэтгэвэртээ гарах хүсэлтээ өгчихсөн байжээ. Харин хүсэлтийг нь хүлээн авалгүй байсаар ийм харамсалтай зүйл тохиолдлоо хэмээн ар гэрийнхэн нь гомдолтой байгаа ажээ.  

 

Тухайн галын дуудлагад Гал түймэр унтраах, аврах 10, 14, 26, 29 дүгээр анги, нийслэлийн Аврах ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэн гал түймрийн тархалтыг таван цаг гаруй хугацаанд ажиллаж бүрэн унтраасан. Гал түймэрт үйлчилгээний зориулалтай гурван ддавхар /зоорийн хоёр давхартай/ 15х10 метрийн хэмжээтэй төмөр бетонон карказ, блокон дүүргэлттэй, хөөсөн пасадтай, барилгын 1-3 давхар өртөж шатсан. Энэ үеэр албан үүргээ гүйцэтгэж явсан алба хаагч харамсалтайгаар өртсөн юм. 

 

Талийгаачийн ар гэрийнхэн болон хамтран ажиллагсдад, ахан дүүст нь гүн эмгэнэл илэрхийлье.

 

9 хүн нарын зураг байж магад

Shuud.mn
Сонин хачин