Нийслэлийн холбогдох мэргэжлийн байгууллагуудын алба хаагчид ногоон бүсэд ой хээрийг түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор өдөр бүр 09:00-20:00 цагийн хооронд эргүүл хяналтын үүргийг гүйцэтгэж эхэлсэн.
Өнөөдөр Баянзүрх дүүрэгт ажиллаж буй бүрэлдэхүүн эргүүлээр ажиллаж байхдаа шар өвс, гэр шатаж байхтай таарч шуурхай ажиллаж бүрэн унтраалаа. Тодруулбал Баянзүрх дүүргийн 35-р хороо Улиастайн фермийн ойролцоо айлын хашаанд шар өвс, гэр шатаж байсныг эргүүл хяналтаар ажиллаж байгаа алба хаагчид бүрэн унтраалаа.
Мөн Чингэлтэй дүүргийн Яргайтын богины аманд гарсан шар өвсний гал түймрийг Чингэлтэй дүүргийн эргүүлийн бүрэлдэхүүн ажиллаж унтраалаа. Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, ногоон бүсэд ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна.
Уншиж байна |