Цагдаагийн байгууллагаас нийслэлийн Баянзүрх дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт оршин суух хаягтай 13 настай С.Элбэрэл охин 2024 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн 14.00 цагт хичээл рүүгээ явна гэж гэрээсээ гарч яваад одоог хүртэл ирээгүй, сураггүй алга болсон талаарх гомдол мэдээлэл иржээ. Энэ дагуу алга болсон бага насны хүүхдийг эрэн сурвалжлах ажиллагааг зохион явуулсан бөгөөд өнөөдөр охиныг эсэн мэнд олжээ.
Харин ар гэрийнхэн нь охин олдсон тул Эрэн хайж байна гэсэн зураг мэдээллээ устгаж өгөхийг олон нийтээс хүсчээ.