Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал асан Ж.Соронзонгийн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ. Түүний хэргийг 2024 оны хоёрдугаар сарын 6-нд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр хэлэлцэж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэсэн байдаг.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хоёрдугаар сарын 6-нд Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал асан Ж.Соронзонд холбогдох хэргийг хэлэлцээд анхан шатны шүүх рүү буцаасан байгаа.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтад шаардлагатай нотлох баримтыг бүрэн гүйцэд цуглуулалгүйгээр шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэдэг үндэслэлээр дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангаагүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу энэхүү магадлал нь 14 хоногийн дотор албажиж гарах бөгөөд энэ магадлалыг эс зөвшөөрсөн тал 14 хоногийн дотор Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрх нь нээлттэй.
Ж.Соронзон нь 1992 оны наймдугаар сараас хойш Монгол-Оросын хамтарсан III сургуулийг удирдаж байсан бөгөөд 2010 онд тус сургуулийн сурагчид хоолондоо хордоход тухайн үеийн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Д.Отгонбаяр түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж байв. Гэвч тэрбээр шүүхэд хандаж, эргэн ажилдаа орсон байдаг.
Уншиж байна |