БЗД-ийн нутаг дэвсгэрт өнгөрсөн 1 дүгээр сард болсон газ дэлбэрэлтэд өртсөэн 207 дугаар орон сууц буюу "Эдү таун"-ны оршин суугчид өнөөдөр холбогдох албаныханд шаардлага хүргүүлжээ.
Барилга хот, байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын албыг түр орлон гүйцэтгэгч Ц.Баярбат "Тухайн орон сууцыг хүчитгэл хийж засварлах уу, нураагаад дахин шинээр барих уу гэдэг эцсийн дүгнэлтийг Улсын онцгой комисс гаргана. Барилга, хот байгуулалтын яамны зүгээс холбогдох нарийн мэргэжлийн шинжилгээ хийж, дүгнэлтийг гаргасан. Бид эцсийн шийдвэрийг гаргахгүй. Барилгыг шинээр барих болон хүчитгэж засвар хийхээр бол нарийвчилсан зураг төслийг заавал хийнэ. Мэргэжилтнүүд тухайн байрыг газар хөдлөлтөд тэсвэргүй болсон гэж дүгнэсэн. Харин 204, 201, 830 байранд хүчитгэл засвар хийх боломжтой.
Оршин суугчид "Оршин суугчдын зүгээс тухайн орон сууцанд хийсэн эцсийн дүгнэлтийг хүлээж, өнөөдөртөө багтаж албан ёсны хариу авахаар хандлаа. Эхний дүгнэлтээр орон сууцны барилга газар хөдлөлтөд тэсвэргүй гэж гарсан. Тиймээс орон сууцыг нураах гээд байгаа юм уу, засвар хийх гээд байгаа юм уу гэдэг дүгнэлт нь хэрэгтэй байна. Барилгыг нураагаад, шинээр барина гэхээр цаг хугацаа их шаардана. Дор хаяж 2-3 жил болно. Энэ хугацаанд бидний эрх ашиг яах нь тодорхойгүй байдаг.
Бид одоохондоо улсаас түрээсийн байрны мөнгийг шийдсэн учраас энд тэнд амьдарч байна. Одоогийн байдлаар эхний найман сарын мөнгийг өгсөн. Тэрнээс цааш яах билээ. Удахгүй өвөл болно шүү дээ. Шинэ байр баригдтал татвар төлөгчдийн мөнгөөр түрээсээ төлөөд байх уу. Бидний асуудлыг үргэлжлүүлэн шийдэж чадах уу гээд асуудал гарах эрсдэлтэй. Түрээсийн байрны мөнгийг улс шийдэх юмуу яах юм бүү мэд. Байрыг харахаар засварлаад болчихмоор юм шиг. Гэтэл албаныхан 4-5 баллын газар хөдлөлт тэсвэргүй гэсэн хариуг гаргачихлаа.
Нэг дүгнэлт гаргах гэж гурван сар болсон. Энэ хугацаанд ямар нэгэн ашиг сонирхол орчихов гэж хардаж байна. Зарим айл нь галд бүрэн шатаж, амьдрах боломжгүй байгаа. Шинээр байр барилаа гэхэд хугацаа их орох гээд байна. Бид нар хүлээж байж чадахгүй. Түрээсийн байранд тав тухтай амьдрах боломж алга. Түрээсийн байр гэхээр ямар олиг байх вэ дээ" гэв.
Уншиж байна |