Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-т шаардлага хүргүүлж байгаа талаараа НҮЭХ-ноос мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хурал хийсэн хүмүүс "Алба хаагчид яагаад угаартаж нас бараад байгааг тодруулах шаардлагатай.
Гол шалтгаан нь хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдахгүй байна. Стандартын хувцас өмсөөд гал түймэр рүү орж байгаа бол яагаад угаартаад байгаа юм бэ. Эсвэл стандарын хувцсаа өөрчлөх цаг болчихсон юм бишүү. Стандартаа сайжруулаачээ. Газ дэлбэрэхэд бид нар ямар стандарт барихыг анхнаас нь зааж сургаачээ. Бид хариуцлагатай хөдөлмөрийн аюулгүй байдлаа ягштал барьсан бол өнөөдөр дөрвөн сайхан алба хаагчаа алдахгүй байсан. Сургалт мэдээллийг нь өгмөөр байна. Хөндлөнгийн шалгалт оруулаачээ.
Байгалийн гамшигт үзэгдэл, үер усны нөхцөлд ажиллаж байгаа алба хаагчдын нийгмийн баталгаа хэр хангагдаж байгааг анхаарч ажиллаачээ. Төрийн албанд ажиллаж байгаа нийт ажиллагсадыг эвлэлдэн нэгдүүлэх тал дээр анхаарч ажилласан бол" гэлээ.
Б.Нямдаваа "Онцгой байдлын аврагч, тэдний ажиллах нөхцөл байгаа талаарх нөхцөл байдлыг төр засагт хүргэж байна. 2023 онд ажлын байран дээрх үйлдвэрлэлийн осол аваар 400 гаруй бүртгэгдсэн. Түүний 57 хүн ажлын байран дээрээ нас барсан. Осол аваар буурахгүй. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангалттай хэрэгжүүлж биелүүлж чадахгүй байна. Хувцас хамгаалах хэрэгсэл болон сургалт зааварчилгааг ажил олгогчоос байнга өгч анхааруулж байх ёстой.
Он гарснаар байгалийн гамшиг болон аюулт үзэгдлээс болсон осол аваар 4000 гаруй гарчээ. Үүний 70 хувь нь обьектын гал түймэр байна. Гал руу орох маск хэрэгсэл нь утаа галыг бүрэн унтраах хэмжээнд байж чадаж байна уу. Хамгаалах хэрэгсэл хувцас нь хэдий хэр хугацаанд солигдож байгааг хянах боломж алга. Ажлын байран дээр бэлэн биш байгаа хүн гал руу орж амиа алдаад байгаа юм биш биздээ. Тиймээс осол аваар гарахаас урьдчилан сэргийлье. Эрсдлийн үнэлгээгээ хийе. Эрсдлийн үнэлгээгээ улсын болон нийслэлийн хэмжээнд хийе. Өдөр тутамдаа алба хаагчдын эрүүл аюулгүй ажиллах орчныг нь бүрдүүлье" гэв.
Уншиж байна |