Өнөөдөр энэ жилийн таван луу давхцсан онцгой өдөр тохиож байна хэмээн од эрхэсийн тоололд буужээ. Тодруулбал, Луу жилийн луу сарын луу өдрийн луу цаг давхцаж байна. Луу жилтэн хүмүүс нийт таван луутай гэсэн үг ажээ.
2024 оны бэлгэдэл бол ногоон модон луу жил. Хэдхэн хоногийн дараа Хилэнт эх хэмээх модон луу жил гарах гэж байна. Лууг Хятадууд төдийгүй Монголчууд маань дөрвөн хүчтэний нэг хэмээн бэлэгшээдэг.
Тэгвэл луу жилийн өнгө ямар байх талаар зурхайчид гаргасан байгаа юм. Өнөө жилийн луугийн өнгө нь нялхаст ээлтэй идэр насныханд ширүүхэн, ахмадуудад дундаж гэсэн зурлага гарчээ. Мөн хур бороо багатай халуун байх төлөвтэй гэнэ.
Түүнчлэн нялхаст ээлтэй учир хүүхэдтэй болоход зохимжтой тохиромжтой гэжээ. Дорно дахины хуанлийн хамгийн хүчирхэг, өнгөлөг амьтдын нэг өөрийн сүр хүчээ харуулахаар ирж байна. Ер бусын, сонирхолтой, үйл явдлаар дүүрэн жил. Ногоон өнгө нь уян хатан, элбэг тансаг байдлыг бэлэгддэг. Луу жил албан ёсоор 2024 оны хоёрдугаар сарын 10-нд эхэлж, 2025 оны хоёрдугаар сарын 28-нд дуусна.
Луу бол Дорнын зурхайн 12 амьтны тав дахь нь бөгөөд зурхайн тэмдгүүдийн цорын ганц домогт амьтан учраас хамгийн эрч хүчтэй, хүчирхэг амьтан гэж үздэг. Дорнын зурхайн дагуу жил бүр нь алт, ус, мод, гал, шороо гэсэн таван элементийн аль нэгтэй холбоотой байдаг. Цикл бүр 60 жилд нэг удаа давтагдах учраас модон луу жил 2024 онд эхэлнэ.
60 жилийн өмнөх жил нь 1964 он байсан. Хятадын уламжлалд модыг өсөлт, амжилт, хөгжлийн элемент гэж үздэг. Модон луугийн энерги нь уламжлал ёсоор ногоон өнгөтэй байдаг. Луу нь Дорнын зурхайн хамгийн хүчтэй тэмдэг учраас эрчим хүч, хүч чадал, эд баялагийг агуулдаг. Хэдийгээр янз бүрийн улс орны ардын аман зохиолд лууг хүний дүрслэлээр бүтээгдсэн гэж үздэг ч дорнын ертөнцийг үзэх үзэлд энэ нь захирагчдыг илэрхийлдэг агуу хүчирхэг амьтан юм. Тиймээс 2024 оны бэлгэдэлт хүчирхэг луу, хүмүүст тусалж, бэрхшээлийг даван туулах хүч чадал нэмнэ. Луугийн ногоон өнгө нь байгаль, өсөлт, шинэчлэлтийг бэлэгдэнэ.