ХНХ-ын сайд Х.Булгантуяа хүүхдийн 100 мянган төгрөг буусан үед хүчирхийллийн дуудлага мэдээлэл огцом нэмэгддэг гэсэн зүйл ярьжээ. Тэрбээр "Манай 108 утсанд хүүхдийн мөнгө олгосны дараа дээрээс нь хүүхдийн мөнгө нэмэгдсэний дараагаар хүчирхийллийн дуудлага нэмэгддэг. Хүүхэд мөнгөний хэрэгсэл болоод байгаа юмуу даа. Засгийн газраас хүүхдийн мөнгөний журамд өөрчлөлт оруулсан. Хүүхдээ асраагүй байж хүүхдийнхээ мөнгийг аваад үрчихдэг. Тэгээд хүүхдээ асрамжийн газар болон түр хамгаалах байранд хаячихаад алга болчихдог.
Мөн баяр ёслолын үеэр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж хүүхдээ хүчирхийлдэг. Хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэх үндэс суурь болоод байна. Иймэрхүү айл олон байна. Хүүхдээ хүчирхийлж байгаа аав ээжүүдийг эцэг эх байх эрхийг нь түдгэлзүүлдэг ч хүүхэд эцэг эхтэйгээ байх ёстой. Тиймээс архидалтай тууштай тэмцэх хэрэгтэй. Хэдий хүүхдээ байнга хүчирхийлэхгүй ч архидахаараа л хүүхдээ хүчирхийлсэн гэх дуудлага мэдээлэл ирдэг. Сүүлийн үед үе тэнгийн дээрэлхэлт их байна" гэлээ.
Уншиж байна |