Өчигдөр албан үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амиа алдсан алба хаагч Ж-гийн ар гэрийнхэнд өнөөдөр Шадар сайд С.Амарсайхан эмгэнэл илэрхийлжээ.
Тэрбээр "2024.04.08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 20 дугаар хороонд байрлах "Миний сүлжээ дэлгүүр"-ийн агуулахын цахилгаан утаснаас гарсан галын улмаас Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн ахлах ахлагч Д.Жанчив албан үүргээ гүйцэтгэж яваад алтан амиа алдсан явдалд Монголын төр, онцгой байдлын албаны нийт бие бүрэлдэхүүн, Монголын ард түмэн бүгд харуусан, гашуудаж байна. Амь насаа алдсан алба хаагчийн ар гэр, үр хүүхдүүдэд гүн эмгэнэл илэрхийлье. Өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж алтан амиа алдсан авран хамгаалагчийнхаа ар гэр үр хүүхдүүдийг Монголын төр, ОБЕГ хамгаалан түших болно" гэжээ.
Уншиж байна |