Нийслэлийн 309 дүгээр цэцэрлэгийн туслах багш О нь бага насны хүүхдүүдийг алгадаж зодож улмаар сандалтай нь хүлдэг байсан бусармаг үйлдэл нь камерийн бичлэгээр ил болсон билээ. Эцэг эхчүүд камерийн бичлэгийг шалгаж хүүхдийг нь дэглэдэг байсныг дөрвөн хүүхэд хүчирхийлэлд өртсөнийг олон нийтийн сүлжээнд ил гаргасан. Тухайн багш шалтгаангүйгээр буюу стресстэй үедээ хүүхдийг зодож алгаддаг байсан талаараа өөрөө ч ярилцлага өгсөн байсан. Тэгвэл энэхүү ёсзүйгүй туслах багшид салбарын сайд нь хариуцлага тооцно гэж мэдэгджээ.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Камерын өнгөрсөн хугацааны бичлэгүүдийг шүүж, олон нийтэд мэдээлнэ. Мөн туслах багш нарыг 45 хоногийн хугацаанд цахимаар бэлдсэний хор уршиг гарч байна. Бид тогтолцоогоор нь асуудлыг харж, шинэчлэлийг хийх шаардлагатай. Багш нарын ёс зүйн асуудлыг өндөр түвшинд анхаарч, удирдлагуудын ур чадварыг дээшлүүлнэ. Тухайн багш үйлдлээ хүлээн зөвшөөрсөн байна. Тухайн салбарын хувьд ёс зүйн хариуцлага хүлээлгэнэ" гэжээ.
Уншиж байна |