Өчигдөр Баянхошуунд байрлах “Миний" дэлгүүрийн агуулахад гарсан галын улмаас онцгойгийн алба хаагч амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Тус алба хаагч Онцгой байдлын байгууллагад 20 гаруй жил ажилласан бөгөөд бага насны таван хүүхэдтэй байжээ. Тэтгэвэрт гарах хугацаа нь болсон тул өнгөрсөн жилээс эхлэн хүсэлт өгсөн ч холбогдох удирдлагууд нь харгалзаж үзээгүй байна.
Энэ талаар амиа алдсан алба хаагчийн эгч “Дүү минь өнгөрсөн оны есдүгээр сараас хойш тэтгэвэрт гаргах хүсэлтээ удаа дараа өгсөн. Хүсэлтийг нь хүлээж аваагүй. Өмнө нь хоёр жил завсарласан байсан. Учир нь, 30 хувийн түлэгдэлтэй гэж эмнэлгээс дүгнэлт гарсан ч бараг 80 хувийн түлэгдэлтэй байсан. Чөлөө авч хоёр жил эмчилгээ хийгээд буцаж ажилдаа орсон. Зөвхөн тэр шалтгааны үндэслэл дээр хэрэв тэтгэвэрт гарах хүсэлтийг нь хүлээж авсан бол өнөөдөр таван хүүхэд нь аавтайгаа элэг бүтэн байх байлаа. Дандаа бага насны хүүхдүүд байгаа шүү дээ. Үнэхээр хэлэх үг алга" гэв.
Уншиж байна |