“Hero”-ийн найруулагч Б.Баатар сэтгүүлч Б.Ганчимэгийн ярилцлагын яриаг дур мэдэн нэвтрүүлгийн эвлүүлэгтээ ашиглаж, зөвшөөрөлгүйгээр цацсан талаар шүүхэд хандсанаа мэдэгдэж хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ талаар Булган аймгийн иргэн Д.Туяа дараах мэдээллийг өгөв. Тэрбээр өөрийгөө сэтгүүлч Б.Ганчимэгийн хүүхэд насны буюу багынх нь найз хэмээн өөрийгөө танилцуулав.
Тэрбээр "2024 оны 3 сарын 28-ны өдрүүдэд арилжааны телевизүүдээр "Сайн байна уу, Улаанбаатараас ярьж байна" нэртэй ярилцлагыг бараг бүх сувгаар оройн цагаар цацсан. Энэ нэвтрүүлэгт сэтгүүлч Б.Ганчимэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй ярилцсан юм. Найзын минь ҮХ-иар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж харж байгаа юм.
Б.Ганчимэг сэтгүүлч энэ ярилцлагыг "Ярилцлага" сэтгүүлийнхээ энэ сарын дугаарт зориулан авчээ. Гэтэл найруулагч Херо гэх нэртэй Б.Баатар түүний дүрсийг эвлүүлэн нэвтрүүлэгтээ ашигласан нь сэтгүүлчийн нэр төр, алдар хүнд, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөн тул шүүхэд ханджээ. Хүчтэй нь хүчгүйгээ дийлж амьдардаг юм байна.
Найруулагч Б.Баатар өмнө нь ч бусдын дүрсийг зөвшөөрөлгүй нийтэлж байсан удаатай. Тэргүүн хатагтай байсан Х.Цолмонгийн амралтын цагаараа хөөрөлдөж байгаа бичлэгийг нийтэд тараасан. УИХ-ын гишүүн П.Анужин нарын ёс бус дүрсийг цацаж, тэднийг муухай харагдуулах үйлдэл хийсэн, гутаан доромжилсон. Энэ нь гэмт хэрэг мөн. Гурав дахь энэ үйлдлээ хийлээ. Яасан хүнийг хайрладаггүй юм бэ. Өөрийнхөө ашиг орлогыг олохын тулд бусдыг дээрэлхэж гутааж болохгүй биздээ.
Сэтгүүлч Б.Ганчимэг энэ ярилцлагыг хийхдээ хэнээс ч, ямар ч төлбөр аваагүй, телевизийн нэвтрүүлэгт оролцоно гэж бодолгүй явж очсон. Нэвтрүүлэг цацагдсаны дараа сэтгүүлч Б.Ганчимэгийн сэтгэл санаанд хүчтэй нөлөөлсөн. Энэ хүн 30 жил хөдөлмөрлөж, олон нийтэд танигдсан хүн. Гэтэл түүний ярилцагчтайгаа хөөрөлдөж буй бичлэгийг цацсан нь дээрэнгүй хандаж, доромжилсон гэж үзэж байна. Туршлагатай сэтгүүлч хүн өөрийгөө бүтээсэн. Хэн нэгэн албан тушаалнаас сэтгүүлч Ганчимэг гэсэн алдар нэрийг аваагүй юм. Гэтэл сэтгүүлийнхээ ажлыг хийж байхад хар дүрсийг нь ингэж муухай ашиглаж болохгүй биздээ. Сэтгүүлч Б.Ганчимэгийн сэтгэл санаа хүнд ажлаа хийж чадахгүй байдалд орчихоод байгаа юм. Улстөрч сэтгүүлч хоёрын хооронд хөөрөлдөх зүйл байна. Гэтэл энэ бичлэгийг нь мэдээлэл болгож цацаж байгаа нь маш буруу. Херогийн найруулагч эмэгтэй хүнийг дээрэлхэж доромжилсон байдлаар өөрөө ашиг орлого олохын тулд Ганчимэг эгчийг ашиглачихлаа. Хэт дээрэнгүй байдлаар ашигласан нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл боллоо. Хоорондоо хөөрөлдсөн хар дүрс бичлэгийг цахим сүлжээнд нэвтрүүлэг мэтээр цацсан нь маш ноцтой. Ганчимэг эгчид аюулгүй байдалд нь ч нөлөөлж мэдэхээр үйлдэл юм шүү.
Тэрбээр Засгийн газар, "Херо" студитэй ямар ч гэрээ байгуулаагүй. Зочиндоо ярилцлага авах хүсэлтээ олон сарын өмнө тавьсан юм билээ. Өөрийнх нь дүрсийг ашиглах бол эхлээд сэтгүүлч Б.Ганчимэгээс зөвшөөрөл авах ёстой байв. Б.Баатар ашиг олох, пи ар хийх зорилгоор телевизийн нэвтрүүлэг бэлтгэсэн мэт ойлголтыг олон нийтэд төрүүлсэн. ТВ-ийн нэвтрүүлэг гэдгийг мэдсэн бол үс зүс, хувцсаа өмсөөд очно шүү дээ. Та бүхэн түүний сэтгүүлийг уншвал өөрөө ямар мэдээлэл өгөхийг хүссэн нь ил болно гэж түүний багын найз, хүний эрхийг хамгаалагч" гэлээ.