Өчигдөр улс даяар ЭТТ ХХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлсэн билээ. Ногдол ашиг тараасан өдөр архи ууж эрүүлжүүлэгдсэн хүний тоо өмнө хоёр өдрийнхөөс хоёр дахин нэмэгдсэн гэдгийг цагдаагийн байгууллагаас хэлж байна. Тодруулбал, өнгөрсөн шөнө 134 хүн эрүүлжүүлэгдэж, гэр бүлийн хүчирхийллийн 74 дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тухайлбал, ногдол ашгийн мөнгөө авсан иргэд ахуйн архидалт мөн баар цэнгээний газраар нийлж архидан согтуурч үймээн самуун дэгдээж зодоон хийсэн иргэдийг эрүүлжүүлжээ.
Уншиж байна |