SOS:2040 он гэхэд хорт хавдрын өвчлөл, нас баралт 96 хувиар нэмэгдэнэ
2024-04-05

Хорт хавдар гэж сонсохоор, харахаар та бүхэнд юу бодогдож байна. Монгол Улсад энэ аюулт өвчний сүүдэр айл бүрийн шахуу хаалгыг тогшоод байна. Тиймээс энэ өвчний зовлон, шаналлыг ямар нэгэн байдлаар хүн бүр мэдрээд байгаа юм.

 

 

Дэлхийн хорт хавдрын эсрэг өдөр тохиож өнгөрсөн. ХСҮТ-өөс гаргаж байгаа сүүлийн үеийн тоо баримт, судалгааг харвал үнэхээр эмзэглэхгүй байхын арга алга. 

 

Хавдраар жил бүр 5000-6000 хүн нас бардаг гэх тоо баримт бараг чихэнд нь дасал болж. Гэтэл цөөхөн хүн амтай Монгол Улсад 6000 гэдэг бага тоо огтоос биш. Жишвэл, хүн ам олонтой нэг сум,  цөөтэй бол хоёр сумын иргэнтэй тэнцэх хэмжээний хүн хорт хавдраар нас барж байна гэсэн үг.

 

Элэгний хавдраар манай улс дэлхийд тэргүүлж байна. Ходоод, уушги, улаан хоолой, умайн хүзүүний хорт хавдар удаалж байна. Одоо бүр шодойн хорт хавдар ч бүртгэгдэж, эрчүүд бэлэг эрхтнээ тайруулж байна. Удахгүй 10-15 жилийн дараа уушгины хорт хавдраар тэргүүлж болзошгүй нөхцөл байдал үүсчээ.  Мэдээж, голлон нөлөөлж байгаа хүчин зүйл нь агаарын бохирдол, утаа, тамхидалт. 

 

Эмнэлгийн тоног төхөөрөмж байхгүй, эрх баригч, шийдвэр гаргагчид нь яриад л байдаг хийдэггүй хэрэгждэггүй. Салбарын сайддаа нөхцөл байдлаа арайхийж ойлгуулаад ажил хэрэг урагшлах гэхээр дараагийн сайд нь солигдоод ирдэг, ахиад л учраа олдоггүй, ойлгодоггүй. Иргэд нь эрүүл мэндийн боловсрол байхгүй, хэнэггүй хүндрүүлж хожуу шатандаа орсон байдалтай аврал эрээд эмнэлэг барааддаг ч эцэстээ амиа алддаг.  Насны хувьд +45 аас дээш насныхан.  Уг нь, ид хийж бүтээх насны хүн гэх үнэт капиталаа хорт хавдраар бид алдсаар байна. Эмгэнэл биш гэж үү.

 

Монголчууд азтай, эх оронтой энэ тэр гэж цээжээ дэлдээд л байдаг юун аз, үнэндээ азгүй юм байна. Тогтолцоо нь буруу, эрүүл мэндийн салбар нь уруу. Эрүүл мэндийн салбар нь элгээрээ мөлхчихсөн. Жил ирэх тусам хавдрын өвчлөл нь нэмэгдсээр. 

 

ХСҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү: Монгол Улс хорт хавдрын эрт илрүүлгийн тогтолцооны талаар сүүлийн 20 жил ярилаа. Юу ч өөрчлөгдсөнгүй. Энэ эрчээрээ явбал хавдрын өнөөгийн өвчлөл, нас баралт 2040 он гэхэд 96 хувиар нэмэгдэх тооцоолол гарсан. 

 

Олон жилийн турш ярьж, олон тэрбумаар нь хөрөнгө зарсан утаа нь өнөөдөр бүх хавдрын эх үүсвэр болж байна.  Утааны уршгаар хөхний хорт хавдар ч нэмэгдэж байгааг судлаачид хэлж байгаа юм.  Стандарт бус эмнэлэгтэй. Хотын төвд байж бохироо соруулдаг. Шинэ хавдрын эмнэлэг барих ажлыг эхлүүлэх гэхээр улстөржүүлдэг, хөрөнгө мөнгө санхүүжилт нь байхгүй гэх мэт асуудлууд олон. 

 

Тиймээс дуу хоолойгоо нэгтгэе, үйлдэл хийе, үл тоомсорлохгүй, ялгаварлан гадуурхахгүй байя. Ярих хэлэх, гайхах шагших биш хийе хэрэгжүүлье. Жил бүр сэргийлж болох, эмчилж болох өвчнөөр амиа алдаж байгаа олон мянган иргэнийнхээ амийг аврах хэрэгтэй байна.  Хүн бүр хариуцлагатай байж 3 жил тутамд нарийн шинжилгээ өгч хэвшье. Ядаж л эрт илрүүлэгтээ идэвхтэй хамрагддаг байх юмсан. Таны амь нас олон хүнд хариуцлага үүрүүлдэг, олон хүнийг гэмшилд унагадаг гэдгийг ухамсарлахсан.

 

Shuud.mn
Сонин хачин
we dont know english
2024-04-09
тэх
2024-04-09
урд нь хорт хавдар байхгүй байсан хятад бараа л цацрагтай элдэв хортой
2024-04-09
ццу:
ТЭЦ-3 ба ТЭЦ-2 энд маш их нөлөөтэй байгаа.
2024-04-08
урд нь хорт хавдар байхгүй байсан хятад бараа л цацрагтай элдэв хортой
erer:
Үнэндээ энэ улстөрчид монголыг сүйрүүлж байна. Ядаж энэ гороо тоосноос салгах ганц ч олигтой юм хийхгүй байна. ТЭЦ-үүдээсээ гарч байгаа жилд хэдэн мянган тонн үнс утааг огт анзаарахгүй байна. УБ үнэхээр сүйрчихлээ. Хэн ч гадаа талбайн хогоо шүүрддэггүй болчихлоо. Бүгдийг нь хөөж гаргаад уул нь цэвэрлэх хэрэгтэй. Эдгээр эс үйлдлүүлээс болж гадагшаа хүмүүс аялж дүрвэж, тэрнээсээ их мөнгө зарлагадаж байна. УБ-ын иргэдийн төлөөлөгчид гэх залуучуудын ихэнх нь харах царайны дурак мал луйварчид, УИХ-ын талаас илүү нь харах царайны юу ч хийхгүй хулгайч нар сууж байх. Үнэхээр хэцүү байна аа.
2024-04-08
тэх
Зочин:
Яг үнэн
2024-04-07
Иргэн:
Энэ муухай үнэртэй юу нь мэдэгдэхгүй хортой түлш мөн ч аюултай, чимээгүй алуурчин байх шүү!! Байж байгаад УБ хот өмхийрдөг болчихоод байгаа шүү дээ
2024-04-07
ццу:
ТЭЦ-3 ба ТЭЦ-2 энд маш их нөлөөтэй байгаа.
Зочин:
ЯМАР МУУХАЙ АМТАЙ ЮМ БЭ
2024-04-06
Edwin Hiking:
Hello everyone. My name is Edwin Hiking. I want to publicly thank GEO COORDINATES HACKER for retrieving my stolen bitcoins. I never believed in bitcoin recovery because I was made to understand that it is not possible. I fell victim to an internet investment fraud. I am lucky today to have recovered my bitcoins, I had put in $784,000 worth of bitcoins. I found myself in a state of despair after falling victim. A friend of mine told me about GEO COORDINATES HACKER. Their expert team specializes in recovering lost assets from scammers, and within just 72 hours, they were able to successfully retrieve my funds. My trust in GEO COORDINATES HACKER and humanity has been restored by their professionalism, knowledge, and capacity to retrieve my money. They are unquestionably a reliable option for getting misplaced bitcoin back. I am pleased because of how fast they acted in recovering my stolen bitcoins. They are really so professional and reliable, when it comes to bitcoins recovery, quick contact GEO COORDINATES HACKER contact COORDINATES HACKER. Email; geovcoordinateshacker@proton.me Email; geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
2024-04-05
we dont know english
Uvsiin hogiin hulgaich Choijilsuren gai shuu
2024-04-05
Зочин:
Яг үнэн
Uxex yum bn l daa ..sda
2024-04-05
Зочин:
Дэлхийн хүн амын хурдацтай өсөлт, байгаль орчны бохирдол зэргээс болж өвчин ихэсч байна
2024-04-05
Ttt:
Unen shuu ireeduin tuluu hun bur l bodoh hamtarch temtseh heregttei havdriin esreg mongolchuut hamtda emchid bayarlla
2024-04-05
Зочин:
гүй ээ мөн АНУ шиг нарийн төлөвлөдөг болсон байна шүү
2024-04-05
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-04-05
Зочин:
Дэлхий даяар хорт хавдрын өвчлөл нас баралт цар тахал шиг өргөжих болно
2024-04-05