Шалгалт:"Дашваанжил" компаниас олон ноцтой зөрчил илэрчээ
2024-04-04

УОК-оос цас, зудын нөхцөл байдал болон Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн дүгнэлтийн явц болон шатахуун  түгээх станцуудад хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийлээ.

 

Тодруулбал, Дүнжингаравын уулзварт нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө газ тээвэрлэж явсан машин суудлын тэрэгтэй мөргөлдөж, ослын улмаас их хэмжээг хамарсан дэлбэрэлт үүссэн. Улмаар ойролцоох 60 айлын орон сууц галд өртөж, онцгой байдлын гурван хаагч амиа алдсан. Мөн галын улмаас эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсээс хоёр нь түлэнхийн шархаа даалгүй нас барсан харамсалтай осол гарсан юм. Энэ талаар ХНХЯ-ны дарга Б.Нарангарав мэдээлэл өглөө.

 

 

 Тэрбээр “Дашваанжил” компанийн үйл ажиллагаанд хамтарсан баг хяналт шалгалт хийлээ. Сүүлийн таван жил уг компанид хяналт шалгалт хийгдээгүй байна.  Хяналтын үед дараах зөрчил илэрсэн. Тухайлбал, Хууль тогтоомжийн дагуу хөдөлмөрийн дотоод журмаа батлаагүй. Цалин хөлсний журам баталж, мөрдүүлээгүй. Хөдөлмөр норм батлаагүй зэрэг зөрчлүүд илэрсэн. 518 ажилтантай энэ томоохон компани нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн байдал хариуцсан ажилтан байхгүй. Эрсдэл өндөртэй салбарт ажилчдын тооноос хамаарахгүй хариуцсан ажилтан байх ёстой гэсэн заалт байдаг.

 

Тухайн жолоочийг ажилд явуулахад ямар эрсдэл тулгарч болохыг урьдчилан тогтоож, эрсдэл гарсан тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар эрсдлийн үнэлгээ хийх шаардлагатай байсан. Энэ ажил олгогчийн үүргээ биелүүлээгүй зөрчил байна. 

 

Хуульд заасны дагуу эрсдэлтэй ажлын байранд ажилладаг ажилтны амь нас, эрүүл мэндийг 36 сар ба түүнээс дээш сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний төгрөгөөр даатгуулах ёстой. Энэхүү даатгалыг хийлгээгүй байна. Иймд шалгалт хийсэн улсын байцаагч нар тус компанид торгууль, нөхөн төлбөр тавьж, хяналт тавьж ажиллаж байна" гэлээ. 

Shuud.mn
Сонин хачин
Edwin Hiking:
Hello everyone. My name is Edwin Hiking. I want to publicly thank GEO COORDINATES HACKER for retrieving my stolen bitcoins. I never believed in bitcoin recovery because I was made to understand that it is not possible. I fell victim to an internet investment fraud. I am lucky today to have recovered my bitcoins, I had put in $784,000 worth of bitcoins. I found myself in a state of despair after falling victim. A friend of mine told me about GEO COORDINATES HACKER. Their expert team specializes in recovering lost assets from scammers, and within just 72 hours, they were able to successfully retrieve my funds. My trust in GEO COORDINATES HACKER and humanity has been restored by their professionalism, knowledge, and capacity to retrieve my money. They are unquestionably a reliable option for getting misplaced bitcoin back. I am pleased because of how fast they acted in recovering my stolen bitcoins. They are really so professional and reliable, when it comes to bitcoins recovery, quick contact GEO COORDINATES HACKER contact COORDINATES HACKER. Email; geovcoordinateshacker@proton.me Email; geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
2024-04-05
ЗА ГАЗНЫ КОМПАНИД ХАБЭА БАЙХГҮЙ БАЙНА ГЭЖ ҮҮ ДЭЭ
2024-04-05
Халаастайн яриад алжийхгүй яагаад байдын?
2024-04-04
Иргэн:
Хяндаг газар нь мааш хатуу байх хэрэгтэй шүү дээ одоо өндөр торгууль тави шаардлаг биелүүлэхгүй байгаа нөхдүүдийг халаастайн яари
2024-04-04