Ц.Батболд:Ч.Хүрэлбаатар гишүүний тангарагаасаа няцаж, улсын эв нэгдлийг бусниулж байна
2024-04-03

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатартай холбоотой асуудлаар ҮАБЗ болон ҮХЦ-д гаргасан хүсэлтийн талаар Увс аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд өнөөдөр мэдээлэл хийлээ. 

 

 

Тэрбээр "Өнөөдөр ХҮН гэдэг намын цаад эзэн хэн бэ. Энэ нам хэнээс санхүүждэг вэ. Намынх нь ард Ч.Хүрэлбаатар байгаа юу үгүй юу. Нам руу орж ирж байгаа залуучуудыг нийгмийн сайн сайхныг шударга ёсны төлөө явж байгаа хүмүүсийг буруутгаагүй. Залуучуудад мэдээлэл өгөх зорилготой ҮАБЗ-д хандсан. Монголд төр байгаа юмуу даа гэж бодлоо. ҮАБЗ дотроо маш олон ажлын албатай, шинжээчтэй. Ажлаа хийхгүй байна. Татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг байж ажлаа хийгээч. ҮХЦ-ээс ч надад хариу өгөөгүй байна. 

 

Ч.Хүрэлбаатартай ямар нэгэн хувийн зөрчил маргаан байхгүй. Хамгийн гол нь УИХ-ын гишүүний тангарагаасаа няцаж, улсын эв нэгдлийг бусниулж, улсын мөнгө угаагаад байна. Монгол Улсын нийгэмд байгаа тролл армийг, Увс аймагт байгаа тролл армийн ар талд Эдийн засгийн хөгжлийн яам ажиллаж байна. Энэ дунд нь итгэл үнэмшлээрээ Ч.Хүрэлбаатарын гар хөл болсон, төөрөлдөж орсон залуучууд ч байгаа. Бүхэл бүтэн арми бий болгосон хүнийг байранд нь тавих болжээ. Ч.Хүрэлбаатар Монгол Улсыг бүсчилж хөгжүүлдэг сайд биш. Монгол Улсыг хөгжүүлдэг хөгжлийн сайд биш. Харин бүх зүйлд тээг тавьж байгаа хүн. 

 

Өнөөдөр Боршоо боомтын үйл ажиллагааг Улсын комисс хүлээж авснаас хойш бараг жил болох гэж байна. Одоо ботол нээлтийг нь хийдэггүй. Ганцхан гарцаар гаргадаг. Хоёр талын хөдөлгөөн байхгүй, таг зогсдог. Тэр хүн заавал сонгуулийн шоу хийж байж тэрийг нээх гээд хүлээлгэж байна. Хөлд нь Увс аймгийн иргэд, хөрш зэргэлдээ ОХУ-ын ард иргэд, бизнес эрхлэгч, тээвэрчид хохирч байна.  

 

Өчигдрөөс эхэлж янз бүрийн пиар хийж эхэллээ. Тухайлбал, зам тавихаар боллоо, Хүүхдийн ордон барихаар боллоо гэх юм. Орон нутагт хөгжлийн би авчирлаа гэсэн улайм цайм пиар гаргаж байна. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд бид нартай ганц удаа уулзаагүй. Аймгийнхаа нутгийн удирдлагын ордноор нэг ч удаа хөл тавиагүй байж худлаа улсын баатар болох гэж байна. Худалч хуурмаг хулгайч хүн шүү" гэлээ. 

Shuud.mn
Сонин хачин
LOAN OFFER:
Хувийн бизнесээ эхлүүлэхийн тулд танд зээл хэрэгтэй юу? Та орлого багатай тул орон нутгийн банк болон бусад санхүүгийн байгууллагаас зээл авахад хүндрэлтэй байна уу? 0.98% бага хүүтэй зээлийн хариулт энд байна. ACCOUNTOFFICIALCOOPERATION@PROTON.ME хаягаар бидэнтэй холбогдоно уу.
2024-06-20
Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
2024-04-04
DR. ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
2024-04-04
Зочин:
Энэ хүн өөрөө Увсын ард түмний итгэлээр тоглосон мөнгөөр бие үнэлэгч нам дамжсан гөлөг шүү
2024-04-03