Онцгой байдлын байгууллагад шар усны үерт автлаа гэсэн дуудлага өдөр бүр ирж байна. Үерт орон сууцны В1 давхар, төмөр замын дагуух үерийн далан, сургууль, цахилгаан дамжуулах дэд станц, авто замын зорчих хэсэг автсан бөгөөд далан босгох, усны голдирлыг өөрчлөх зэргээр аюулгүй болгон ажиллаж байгаа юм.
ОБЕГ-аас "Айлын гэр, байшин маш ихээр үерт автаж байгаа бөгөөд ганц нэгээрээ биш гудамжаараа шар усны үерт автаж байна. Шар усны үер татрах болоогүй учир цаашид оршин суугаа газрынхаа аюулгүй байдалд хүн бүр анхаарал хандуулах шаардлагатай. Түүнчлэн шар усны үерийн ус гэр хорооллын айлуудын нүхэн жорлонг усанд автуулж, хальж урсаж байгаа нь халдварт өвчин тархах эрсдэлийг бий болгож байна. Тиймээс шар усны үерт автсан айл өрх, объектыг халдваргүйжүүлж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хэрэгтэй" гэв.
Уншиж байна |