Либертари намыг үүсгэн байгуулагч Комедиан Д.Амартүвшин намаа Дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлтээ дахин өгч буй талаараа хоёр хоногийн өмнө мэдэгдсэн билээ.
Тэгвэл улс төрийн намыг бүртгүүлэх өргөдлийг хүлээж авах хугацаа дууссаныг Дээд шүүхээс албан ёсоор мэдэгджээ.
Тодруулбал, Улс төрийн намын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.10 дахь хэсэгт “Улсын их хурлын сонгуулийн санал хураалт болохоос 90 хоногийн дотор намыг бүртгүүлэх өргөдлийг Улсын дээд шүүх хүлээн авахгүй бөгөөд энэ хуулийн 12.1, 13.1, 14.1-д заасан хугацаа түдгэлзэнэ” хэмээн заажээ. Ийнхүү нам бүртгэх хугацаа дууссан байхад комедиан Д.Амартүвшин байгуулсан “Монголын либертари нам”-ыг бүртгүүлэхээр хандсан ч ийнхүү амжилт олсонгүй.
Уншиж байна |