Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрх хангагдахгүй байна гэв
2024-04-01

Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны үүдэнд жагсаж байна. Тэдний хэлж буйгаар "Салбар яам нь улны бодлого хэрэгжүүлж байна.

 

 

Олон улсын гэрээнд тодорхой заасан байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрх хангагдахгүй байна. Эрүүл мэнд боловсрол нийгмийн заалт нь гурвуулаа хэрэгжихгүй байна. Олон удаа уйгагүй явж байгаа ч өнөөдрийн байдлаар эмийн тасалдал нь хэвээрээ байна. Гадагшаа эмчилгээнд явсаар байна. Эхний ээлжинд бидний хүүхдийн эрүүл мэндэд анхаараад өгөөчээ. Боловсролын тал дээр тэгш хамрагдалт оруулахаар заагаад өгсөн ч одоо болтол хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид хүүхдээ хөгжүүлж сурч боловсруулмаар байна. Хүүхдүүдээ хөдөлмөрийн чадвартай болгох хэрэгтэй байна. 

 

Өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй байна. Уг нь 3500 гаруй хүүхэд байсан бол жилээс жилд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тоо нэмэгдэж байгаа нь үнэн шүү. Салбарын сайд нар нь бидний асуудлыг авч хэлэлцэхгүй байгаад харамслаа. Өнөөдрийг хүртэл бидэнтэй хамтарч ажилласан ажил алга. Х.Булгантуяа сайд ямар ч асуудлыг хүлээж авдаггүй. Худлаа амбицладаг. Сайд болоод бүтэн нэг жил боллоо, ганц ч удаа бид нарыг хүлээж аваагүй. 

 

Ямар нэгэн байдлаар бид хоол өгөөчээ гэж гуйгаагүй, бид хүүхдүүдийнхээ эрхийг хамгаалуулмаар байна. Магадгүй энэ бүхний цаана улстөрийн асуудал явдаг байхыг үгүйсгэхгүй. Угтаа бол бидний хүүхэд эрүүл аюулгүй орчинд өсөж торних ёстой. Бид нар нийгмийн харилцаанд орж хүн гэдгээ мэдэрмээр байна. Салбар яам нь ажлаа хийдэггүй, үл тоох хүчирхийлэл үйлддэг. Ерөнхий сайдад удаа дараа шаардлага хүргүүллээ. Ямар ч хариу байхгүй, хэрэгжилт байхгүй байгаа шүү. Яагаад бидэнд тулгамдаж байгаа 10 асуудлын нэгийг ч болов шийдээд өгөхөд юу нь болохгүй байгаа юм бэ" гэв.  

Shuud.mn
Сонин хачин
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-04-02
l bayar:
chi yaaasan muuhai hun be
2024-04-02
l bayar:
chi yaaasan muuhai hun be
2024-04-02
Иргэн:
Төр засгаас болоод хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд төрүүлчихээ юү??? Өөрсдийнхөө хариуцлагыг хэнд наах гээд байдаг юм бэ???
2024-04-01
l bayar:
chi yaaasan muuhai hun be
l bayar:
chi yaaasan muuhai hun be