Алтны хүдэр боловсруулахад мөнгөн ус хэрэглэхийг хориглосон
2024-03-29

Нэгдсэн үндэсний байгууллага /НҮБ/-ын Байгаль орчны хөтөлбөрийн удирдах зөвлөлөөс 2009 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр гаргасан 2/25 тоот шийдвэрийн дагуу 2013 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр Дэлхийн 147 улс орон "Мөнгөн усны тухай Минаматагийн конвенц"-ийн эх бичвэрийг боловсруулсан.  Өнгөрсөн 2013 оны аравдугаар 10-11-ний өдрүүдэд Японы Кумамота хотод тус конвенцийг хүлээн зөвшөөрсөн улс орнууд гарын үсэг зурсан бөгөөд одоогийн байдлаар 100 шахам улс орон уг конвенцид гишүүнээр элсээд байна.

 

 

Монгол Улс мөнгөн усны хэрэглээг бууруулах, бүр мөсөн хориглох, ард түмний эрүүл мэндийг сахин хамгаалах, хүрээлэн буй байгаль орчин, хөрсийг бохирдуулахгүй байх үүднээс “Мөнгөн усны Минаматагийн конвенцийг соёрхон батлах тухай” хууль батлан хэрэгжүүлж эхэлснээр Ази тивээс уг конвенцид нэгдсэн анхдагч улсуудын нэг болсон юм. Түүнчлэн алтны хүдэр боловсруулахад мөнгөн усыг бүр мөсөн хориглоод байгаа билээ. Өөрөөр хэлбэл, алтыг угааж гаргаж авахад мөнгөн ус хэрэглэх нь хоцрогдсон технологи гэж дэлхий нийтээрээ үздэг болжээ. 

 

 

Shuud.mn
Сонин хачин