Ирэх хичээлийн шинэ жил буюу 2024 оны есдүгээр сарын 1-нээс сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт өөрчлөлт оруулж, зарим хичээлийг хасахаар төлөвлөж буй талаар салбарын сайд Л.Энх-Амгалан мэдээлсэн билээ. Тэгвэл энэ төслийн хүрээнд, дуу хөгжим, уран зохиол, технологийн хичээлүүдийг сургалтын хөтөлбөрөөс хасахаар шийджээ гэсэн мэдээлэл цахим сүлжээнд тархсан. Харин энэ мэдээллийг харсан олон нийт бухимдаж, шүүмжилж эхэлсэн юм.
Тэгвэл энэ мэдээлэлд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Хэвлэл мэдээллийн байгууллага өөрийн лого тэмдгээ тавьж байгаад ийм худлаа мэдээлэл оруулж, бүхэл бүтэн боловсролын салбарын бодлогыг харлуулах нь ёс зүйд нийцэхгүй. Доорх хичээлийг хөтөлбөрөөс хассан гэх эх сурвалж, баримтаа тавь. Байхгүй бол залруулга хийх ёстой шүү. Улстөрч.мн хэвлэл, мэдээллийн байгууллага цуурхал тараагч. Сенсаац хөөгч байх ёсгүй” гэсэн байр суурийг илэрхийлжээ.
Уншиж байна |