Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна
2024-03-26

“Оном” сангийн ТУЗ-ийн дарга, Шинжлэх ухааны доктор Д.Наранбаатар нэр бүхий хүмүүст холбогдох их хэмжээний авлига, хээл хахуулийн талаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

 

 

Тэрбээр "Манай "Оном" сан нь энгэ улсын эрүүл мэнд, боловсролын салбарт бодитой хувь нэмрээ оруулах зорилгоор үйл ажиллагаагаа явуулаад 10 гаруй жил болж байна. Эрүүл мэндийн салбарт хийсэн ажлууд их ил тод байдаг. "Элэг Бүтэн Монгол" хөтөлбөр, иргэдийг эрүүлжүүлэх зорилгоор "Эрүүл Монгол" хөтөлбөр, цар тахлын үед халдварт өвчний дэгдэлтээс сэргийлэх санаачилга гаргаад олон мянган хүний амийг аварч тус болсон. 

 

Манай сан зөвхөн эрүүл мэндийн салбарт төдийгүй боловсролын салбарт ч үйл ажиллагаа явуулдаг гэдгийг хэлье. "Оном" сангийн харьяа "Оном" гээд ашгийн бус бүрэн дунд сургууль үйл ажиллагаа явуулдаг. Маш сайн сургалттай сургууль юм. 

 

"Оном" дунд сургууль нь хуучин төрийн мэдлийн сургууль байсан, одоогоор бол "Хүнсний технологийн коллеж" гээд 1965 онд баригдсан. Одоо бол Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд байрладаг, Чингисийн өргөн чөлөөний 50А байранд үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ байртай холбоотой мэдээлэл хүргэх үүднээс өнөөдөр хэвлэлийн хурал зарласан юм.

 

Манай сургууль 2016 оноос хойш энэ байрыг түрээсэлж ажиллуулж байгаа. Хамгийн анх "Технологийн дээд сургууль" гэсэн төрийн бус байгууллагын тэргүүн ерөнхий сайд асан, Шадар сайд асан, УИХ-ын гишүүн байсан М.Энхболдын эхнэр Жамбалын Туяацэцэг гэж хүн байгаа. Мөн тус байгууллагын Удирдах зөвлөлийн дарга Баасангийн Барамсай нартай түрээслэх гэрээ байгуулж түрээслээд үйл ажиллагаа явуулж байсан. Гэтэл 2023 оны зунаас тун ойлгомжгүй байдалтай болсон.

"Оном" сургуулийг миний аав, боловсрол судлалын доктор, гавьяат багш Ономын Дашдорж гэдэг хүн байгуулсан юм. Оном гэж миний буурал аав.  Хөгшин аавыг маань Ж.Туяацэцэг гуай сүрдүүлэх байдлаар мөнгө төгрөг авсан асуудал гарч ирсэн. Энэ асуудалд би оролцоод олон асуудлыг олж мэдлээ.

 

Энэ явцад юу болов гэдгийг архивын баримт бичигтэй ярьж байгаа юм шүү. Анх 1965 онд байгуулагдсан Хүнсний дээд технологийн сургуулийг 2000 онд тухайн үеийн Гэгээрлийн сайд байсан А.Баттөрийн тушаалаар "Хүнсний технологийн коллеж" гэсэн нэрээ авч байсан. Ингээд 2006 онд М.Энхболдыг ерөнхий сайд байх үед 2006 онд энэ сургуулийг хувьчлах шийдвэр гарсан. 

 

Ингээд менежментийн хувьчлал хийх үед Б.Барамсай ахлагчтай "Хүнс судлалын менежментийн баг" гэсэн байгууллага ганцаараа санал өгч 2009 онд хувьчилж авсан. Уг нь "Хүнсний технологийн коллеж" нь хувьчлагдах үедээ 1.9 тэрбум төгрөгийн орлоготой, өөрийн хөрөнгө нь нэг тэрбумаар үнэлэгдэж байтал хувьчлалтыг хийхдээ 815 сая төгрөгөөр дээрх багт худалдсан байдаг. Тэр үеийнх нь орлого буюу маш хямдханаар хувьчлаад өгчихсөн юм байна.  Архиваас авсан метариалууд худал хэлэхгүй. 

Хувьчилсан үйл явцыг нь хууль дүрмийнх нь дагуу явагджээ гэж үзье. Хамгийн сонирхолтой нь нэрийг албан бусаар өөрчилсөн байна. Энэ менежментийн багт М.Энхболд, Ж.Туяацэцэг, С.Төмөр-Очир нарын нэр нэг ч байхгүй. Гэтэл 2013 онд "Технологийн дээд сургууль" гэсэн нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага байгуулаад хувьцаа эзэмшигчээр нь Б.Барамсай, Ж.Туяацэцэг, С.Төмөр-Очир нарын нэр орж ирдэг.

 

Маш хямд үнээр хувьчилж авчхаад хэсэг хугацааны дараа жинхэнэ эзэд нь тодорч буй нь энэ юм. Өнгөрсөн наймдугаар сард асуудал үүссэн. Тэгээд хэл ам хийтэл улсын бүртгэлээс өөрсдийнхөө нэрийг хасуулчихсан. Одоо шалгаад үзэхээр дээрх хүмүүсийн нэр огт байхгүй, Барамсайн Бат-Эрдэнэ гэж ганц хүний нэр л байгаа юм. 

Б.Барамсай нь надтай утсаар ярихдаа энэ бүхнээ хүлээн зөвшөөрсөн. С.Төмөр-Очир, М.Энхболд болон түүний эхнэр Ж.Туяацэцэг нарт улс төрийн дэмжлэг үзүүлсэн гэдгээ ярьсан. Би гэрээ хэлэлцээртэй. Хувьчилж авсан их сургуулиа байшингаар нь хувааж өгсөн байдаг. 

 

Та бид ажил хийгээд цалин авдаг бол манай дарга нар хувьчлал нэрээр улсын өмчийг га газраар нь зувцуулж хувааж авч байгааг та бүхэн баримтаар хараарай. Манай сургууль байрлаж буй байшинг гэхэд Ж.Туяацэцэгт өгчихсөн. Хойно нь байрлаж байгаа оюутны байрыг С.Төмөр-Очирт өгсөн байдаг. Монгол Улсад хууль дүрэм байдаг бол энэ хүмүүст арга хэмжээ авах ёстой. Эдгээр асуудалд М.Энхболд ямар нэгэн хариу өгөөгүй. С.Төмөр-Очир нь надад хамаагүй гээд утсаа тасалж байна билээ.

 

Жамбалын Туяацэцэгийн нэр дээр нь эдгээр сургуулийн нэр шилжээгүй ч бид нартай гэрээ байгуулаад 376 сая төгрөг түрээсийн мөнгө гээд данс руугаа авчихсан. Бид бол ариун цагаан хөдөлмөрөөр ажил хийж мөнгө олдог. Түрээсэнд өгсөн энэ мөнгөө бид буцааж нэхэмжлээд Хан-Уул дүүргийн иргэний шүүхэд хандсан ч нэхэмжлэлээ хүлээж авахгүй зугтсан тул шүүхээс эрэн сурвалжлагдахаар болсон. Улс төрийн албанд байсан хүмүүс улайм цайм менежментийн хувьчлал нэрээр хулгай хийжээ. Хулгай хийж авчихаад бялуугаа ингэж хуваадаг юм байна. Энэ бол баримттай Байшин байшингаар нь хуваагаад өгчихсөн авлигын хэрэг юм шүү. Тиймээс ирэх даваа гарагт АТГ-т эдгээр нэр бүхий хүмүүсийг шалгуулахаар баримтын хамт өгнө" гэлээ. 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Шалгуул. Өмчөө буцааж ав.
2024-04-01
Lionel Joey:
Hello to everyone. I'm so delighted to be able to share this story with you all. I was involved in a bitcoin trading scam, I came across a company website that promised a big return on investment. I put 850k USDT in an online cryptocurrency investment platform and I was scammed out of everything. When I went online, I found a piece advertising GEO COORDINATES HACKER hacking collective with a reputation for recovering cryptocurrency, that had received a lot of favorable feedback. I decided to get in touch with them, I contacted GEO COORDINATES HACKER, and submitted my case to the expert. My experience with GEO COORDINATES HACKER. A Certified Crypto Recovery Expert who helped me recover my funds. If you are a victim looking for a hacker to help you get your money back. You can have a chat with him on his Email: Email: geovcoordinateshacker@proton.me Email: geovcoordinateshacker@gmail.com Website: https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
2024-03-28
зочн:
санал нэгпэмжиж бга
2024-03-27
Зочид:
Д.Наранбаатар дүүгийн бичсэнийг тэтгэврийн бид дэмжиж байна.Чиний өвөө, аав нарын хийсэн эрүүл мэнд,боловсролын салбарт хийж байгаа зүйлүүдийг бид сайн мэднэ. 1965 онд "Хүнсний технологийн коллеж гэж баригдсан зүйл. Гэтэл М.Энхболд, Ж.Туяацэцэг нар нь 1964 онд төрсөн хотын 1-р дунд сургуулийн НЭГ АНГИЙН хүүхдүүд мөртлөө яагаад өвөө, аав шиг хүмүүсийн амьдралын үйл ажиллагаанд одоо болтол оролцоод байгааг харахад гутарч, харамсаж байна. Д.Наранбаатар хуулийн дагуу ажиллаж шударга үнэн зүйлийг заавал тогтоох хэрэгтэй шүү.
2024-03-27
Lionel Joey:
Hello to everyone. I'm so delighted to be able to share this story with you all. I was involved in a bitcoin trading scam, I came across a company website that promised a big return on investment. I put 850k USDT in an online cryptocurrency investment platform and I was scammed out of everything. When I went online, I found a piece advertising GEO COORDINATES HACKER hacking collective with a reputation for recovering cryptocurrency, that had received a lot of favorable feedback. I decided to get in touch with them, I contacted GEO COORDINATES HACKER, and submitted my case to the expert. My experience with GEO COORDINATES HACKER. A Certified Crypto Recovery Expert who helped me recover my funds. If you are a victim looking for a hacker to help you get your money back. You can have a chat with him on his Email: Email: geovcoordinateshacker@proton.me Email: geovcoordinateshacker@gmail.com Website: https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
2024-03-26
БУЗРУУД ИЛ ГАРАХ НЬ ДЭЭ
2024-03-26
irgen:
avilga ariin haalga tanil tal ehner nuhur ax dvv hamaatanaaraa huvaaj idej alban tushaalaa ashiglasan er ni ene ulsad ynen yum algaa.huulia changatgaj iim hymyyst hatuu shiitgel noogduulaad ehelvel zogsono
2024-03-26
БҮТЭН ДАМПУУ:
БҮТЭН ДАМПУУ. ОДОО ХОЁР ЭНХБОЛД ХОЁР ТУЯА ГАРЧ ИРДИЙН...
2024-03-26
Зочин:
Хүүхдээ эхнэрээ ээж ааваа ах эгчээ дүү нар хүргэн бэр гээд бүх хамааралтай хүмүүсээ хулгайчийн хулгайч болгочихоор шившигт шунал гэмээр юмуу
2024-03-26
Зочин:
Энэ зөвхөн маш бага авилга шүү дээр өөр олон юм бгаа шүү ер нь томчууд нь уурхай боловсрол төрийн өмчит компани гм ороогүй юм байхгүй дээ хурдан шалгаж үнэн мөнийг тогтоох хэрэгтэй дээ
2024-03-26
зочн:
санал нэгпэмжиж бга