Замын-Үүд дэх гаалийн газраар 2023 онд 850 гаруй зөрчлийг шийдвэрлэжээ. Гол үйлдэгдэж байгаа зөрчил нь бусдын дайвар ачаа, барааг авч явах, улмаар зөрчил, гэмт хэрэгт холбогдох нь их байгаа талаар тус газрын Зөрчилтэй тэмцэх албаны дарга Б.Ундрах мэдээлжээ. Тэрбээр он гарсаар өнөөдрийн байдлаар 130 гаруй зөрчлийг хянан шийдвэрлэсэн байна. Зорчигчид гол үйлдэж байгаа зөрчил гэвэл байгалийн чулуу малын дайвар бүтээгдэхүүнийг авч яваад зөрчилд холбогдоод байна.
Сүүлийн үед хүний дайсан дайвар бүтээгдэхүүнийг авч яваад зөрчилд холбогдох, мөн хилээр хориотой бараа бүтээгдэхүүн тээвэрлэж гарах, орж ирэхийг завддаг. Сүүлийн үед хаяг шошго тодорхойгүй архийг хураан авч устгалд оруулж байгаа. Одоо гэхэд агуулахад 50 мянган лонх архийг цагдаагийн байгууллагатай хамтарч хураан авсан байна. Гарал үүсэл тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүн байвал хурааж авах ёстой гэв.
Уншиж байна |