Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газрын асуудлаар Авлигатай тэмцэх газарт хандах талаар Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг мэдээлэл өглөө. Тэрбээр "Төв цэнгэлдэхийн асуудалтай холбоотой ажлын хэсэг гаргасан байгаа. Би ахалж ажиллаж байна. Тодорхой бус мэдээллүүд гарсан. Нэг нь 2007 онд төв цэнгэлдэх хүрээлэнгийн эзэмшлийг хувь хүн дээр 100 хувь эзэмшүүлж бүртгэсэн байдаг. Ер нь гэмт хэргийн шинж чанартай баримтуудыг үндэслээд дутуу баримт бичиг дээр компанийн дүрэм дээр биш хувь хүний эзэмшлийнх гэж бүртгээд 17 жил явж иржээ. Хэдийгээр нийслэл нь 49 хувийг эзэмшдэг гэсэн ойлголттой ч хувь хүний бүртгэл дээр 100 хувь явж иржээ.
Бүртгэл хийлгэснээс хойших хугацаанд бид нарын яриад байгаа газруудыг хэсэгчилж шилжүүлж ирсэн байгаа юм. ТУЗ-ийн албан ёсны шийдвэргүйгээр газруудаа хувь хүнд шилжүүлж ирсэн байгаа юм. Тиймээс Улсын бүртгэл дээр нэр дурдсан хүний 100 хувь гэсэн бүртгэлийг гэмт хэргийн шинж чанартай гэж үзэн албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзээд АТГ-д шалгуулахаар хандаж байна" гэлээ.
Уншиж байна |