Өнгөрсөн амралтын өдөр СХД-ийн.....хороонд айлд унтаж байсан 10 иргэн угаартаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Тодруулбал 29-55 насны 10 иргэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ яндангийн хаалтаа хааж унтсаны улмаас арвуулаа амиа алдсан байсан. Тухайн айлын эзэн 55 настай бөгөөд ганцаараа амьдардаг байжээ. Тэрээр найз нөхдөө дуудаж баасан гарагийн орой архидан согтуурсан байдал урьдчилсан байдлаар тогтоогдоод буй.
Тэгвэл энэхүү харамсалтай хэргийн талаар Хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өгөхдөө "Харамсалтайгаар угаартаж нас барсан 10 хүний гэр бүлийнхэнтэй уулзаж, эмгэнэл илэрхийллээ. Мөн ар гэрийнхэнд нь буцалтгүй тусламж үзүүлэхээр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргаж, айл тус бүрд тодорхой хэмжээний тусламж үзүүллээ. Ар гэрийнхний зүгээс цаад шалтгаан нь архидалттай холбоотой. Тийм учраас архинд донтсон хүмүүсийг албадан эмчлэх төвүүдийг байгуулж, хууль тогтоомжид өөрчлөлт оруулж, архи зардаг цэгийг цөөлж өгөөч гэдэг хүсэлтийг тавьж байна.
Мөн дээр нь утаа мэдрэгчтэй холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллага шалгасан байна. Тухайн хорооны мэргэжилтнүүд хамгийн сүүлд тухайн айлд 2023 оны арваннэгдүгээр сард очиж, угаар мэдрэгчийг нь ажиллуулсан гэх мэдээлэл байна. Урьдчилсан нөхцөл байдлаар гал түлснийхээ дараа яндангийнхаа хаалтыг хаасан гэх байдал тогтоогдсон. Хэргийг мөрдөн шалгаж байгаа албаныхны хэлж байгаагаар шүүх шинжилгээний байгууллага задлан шинжилгээ хийж, нас барсан шалтгааныг тогтооно" гэжээ.
Уншиж байна |