МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтанд орсон 10 нэр дэвшигчээс 1, 2-р шатанд хамгийн өндөр оноогоор хөтлөгч нэвтрүүлэгч Г.Гэрэл шалгарч, ерөнхий захирлаар томилогджээ. Түүний хувьд телевизийн "Өглөө" хөтөлбөрөөс ажлын гараагаа эхэлж байсан бөгөөд дэд захирлын албыг мөн хашиж байсан туршлагатай нэгэн ажээ.
Сонгон шалгаруулалтад:
Харин нэр дэвшигчдэд Монгол Улсын иргэн, Улс төрийн нам, байгууллагын гишүүн бус, сүүлийн 2 жилд улс төрийн нам, түүний харьяа байгууллагад орон тооны ажил, албан тушаал эрхэлж байгаагүй зэрэг шалгуурыг тавьсан байсан юм.