Энэ сарын 23-нд Сонгинохайрхан дүүргийн 6-р хороонд гэрт арван иргэн угаартаж амиа алдсан харамсалтай хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн билээ. Тэд найз нөхдийн холбоотой хүмүүс байсан гэсэн.
Энэ харамсалтай хэргийн талаар Цагдаагийн Ерөнхий газрын Урьдчилсан сэргийлэх газраас тодруулахад "Цагдаагийн байгууллагад 2024 оны гуравдугаар сарын 23-ны шөнийн 03 цагт дуудлага мэдээлэл ирсэн. Шалгалтын явцад 29-55 насны 10 хүн угаартсан харамсалтай хэрэг бүртгэгдэж шалгалтын ажил үргэлжилж байна.
Урьдчилсан байдлаар тухайн галлагааны үеийн яндангийн хавхлагыг бүрэн хаасан, утаа мэдрэгчгүй нөхцөл байдал тогтоогдсон. Мөн найз нөхдийн холбоотой 10 иргэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна" гэлээ.
Уншиж байна |