Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн долоон дүүрэг, 17 аймгийн 36 суманд аюулт үзэгдэл, ослын 107 тохиолдол бүртгэгдэв. Энэ нь өмнөх долоо хоногоосоо 20 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд 17 иргэнийг авран хамгаалсан бол дөрвөн хүн амь насаа алдсан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Харин маргаашнаас эхэлж төвийн болон зарим бүс нутгаар шороон шуурга шуурах тул ард иргэд малчдыг сонор сэрэмжтэй байхыг анхааруулав.
Уншиж байна |