Ногоон автобусны хэрэгт шинжээч нарыг томилно
2024-03-25

УИХ-ын 2024 оны 13 дугаар тогтоолоор байгуулагдсан Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий Улсын Их Хурлын хянан шалгах түр хороо өнөөдөр /2024.03.25/ хуралдана. 

 

 

Өнөөдрийн хуралдаанаар хянан шалгагч томилох Түр хорооны тогтоолын төсөл болон нотлох баримт гаргуулах тухай тогтоолын төслийг батлах юм. Дашрамд дурдахад, Улсын Их Хурлын гишүүн П.Анужин, Д.Батлут, Ж.Бат-Эрдэнэ, Х.Ганхуяг, Ц.Даваасүрэн, Г.Тэмүүлэн, Ж.Чинбүрэн, Ж.Батсуурь, Н.Ганибал, С.Одонтуяа, Т.Доржханд нар тус хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн хуралдаанаар шинжээч нарыг томилох юм байна. Хамгийн гол нь "но"-той ногоон гэх автобус хаана байгаа талаар хэн ч дуугарч, тодорхой мэдээлэл өгөхгүй байгаа юм. 

Shuud.mn
Сонин хачин