Сэрэмжлүүлэг:Шар усны үерээс болгоомжил
2024-03-25

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч цас мөс хайлж, шар усны үерт автах магадлал өндөр байна. Тиймээс Нийслэлийн 34 хорооны 1306 өрхөд нүүн шилжих мэдэгдэл хүргүүлжээ. 

 

 

Шар усны үерт өртөж болзошгүй айл өрхүүдэд тухайн дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Онцгой байдал болон Цагдаагийн хэлтэс хамтран нүүн шилжих мэдэгдэх хуудсыг хүргүүлсээр байна. Тодруулбал, 

Баянгол дүүргийн 22, 23 дугаар хорооны 25

Баянзүрх дүүргийн 11, 23 дугаар хорооны 344

Налайх дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 дугаар хорооны 48

Сонгинохайрхан 7, 9, 40, 41, 26 дугаар хорооны 48

Сүхбаатар дүүргийн 7, 14, 15, 16, 18, 19, 20 дугаар хорооны 663

Хан-Уул дүүргийн 5, 8, 9, 10, 14, 13 дугаар хорооны 76

Чингэлтэй дүүргийн 8, 10, 11, 12, 17, 20, 23, 24 дүгээр хорооны 102 буюу нийт 34 хорооны 1306 айл өрхөд нүүн шилжих мэдэгдэх хуудас хүргүүлээд байгаа юм.

 

Урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан  голуудын саваар шар усны үер буух нөхцөл бүрдэх тул:

-Том жижиг гол, сайр жалгын эрэг хөвөөнөөс зайдуу суурьшиж нүүдлэх,

-Гуу жалга, далан , шуудууг цэвэрлэж ус урсахад чөлөөтэй болгох,

-Амьтны сэг зэмээр цасны ус дамжин голруу орж ус бохирдуулах өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгуулагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал хийж, шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын газраас зөвлөж байна. 

Shuud.mn
Сонин хачин