"21 аймгийн 4500 малчны дансанд 700 мянган төгрөгийн дэмжлэг шилжүүлсэн"
2024-03-13

 

Малчдад туслах аян үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар 3.3 тэрбум төгрөгийн бэлэн мөнгө, 773.1 сая төгрөгийн бараа материал, нийт 6.6 тэрбум төгрөгийн хандив цуглаад байна. Үүнээс 701 сая төгрөгийн 41 000 ширхэг бараа материалыг 21 аймаг, нийслэлийн 2 дүүргийн айл өрхүүдэд хуваарилж байна.

 

Мөн олон улсын байгууллагууд 3.2 сая ам.долларын хандив өгөөд байна. Үүнээс 174 000 малчин өрхөд 275 тонн тэжээл, 300 ширхэг эрүүл мэндийн багц олгосон. Мөн 21 аймгийн зуданд нэрвэгдсэн нийт 4500 өрхөд мөнгөн дэмжлэг үзүүлсэн. Нэг айлд 700 000 төгрөгийн дэмжлэгийг шууд дансанд нь шилжүүлж өгчээ. 

Shuud.mn
Сонин хачин