Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн төрийн байгууллагуудад холбогдох хяналт шалгалт дууссан байна. Одоо хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтийг хүлээж байгааг Шадар сайд С.Амарсайхан хэллээ. Тэрбээр “Газ тээвэрлэгч машин зориулалтын, шаардлага хангасан байсан эсэх, техник болон бусад стандарт зөрчигдсөн эсэх талаар мэргэжлийн шинжээчид хөндлөнгийн дүгнэлт гаргаж байгаа. Энэ дүгнэлтүүд удахгүй гарна.
Орон сууцуудыг дахин ашиглаж болох эсэх талаар БХБЯ, мэргэжилтнүүдтэй хамтран хяналт шалгалт хийж дууссан. Одоо ШУТИС-ийн лабораторид хийц, бүтээцийн шинжилгээг хийж байна. Энэ шинжилгээний хариу 10 хоногт гарна гэсэн мэдээллийг өгсөн.
04 дүгээр сарын 01-ний дотор бүх дүгнэлт гарч дуусна. Дүгнэлтүүд эцэслэн гарсны дараа нэгдсэн мэдээлэл өгнө" гэв.
Уншиж байна |