Засгийн газрын өнөөдрийн хуралдааны зарим шийдвэрийн талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийлээ.
"Улсын хэмжээнд шар усны үерийн эрсдэл нэмэгдэж байна. Нийслэлд үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд 11 тэрбум төгрөгийн санхүүжилтийн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 2300 айл өрх үерийн эрсдэлтэй бүсэд байна. Энэ айлуудыг нүүлгэн шилжүүлэх, техник хэрэгслийг сайжруулах ажил хийнэ" гэсэн мэдээллийг Шадар сайд өглөө.
Өнөөдрийн байдлаар 77 394 малчин өрхөд 203 000 боодол өвс хүргэсэн бол 80 000 малчин өрхийг тэжээлээр хангах, нийт 110 000 айл өрхөд 1740 тонн гурил, будаа хүргэх ажил үргэлжилж байна.
Уншиж байна |