ТЦА: Цагдаагийн байгууллага чиг үүргийнхээ хүрээнд урсгал чиглэлийг өөрчилсөн
2024-03-13

Өчигдрөөс эхлэн замын хөдөлгөөний урсгал чиглэлийг өөрчилсөн нь нийгмийн сүлжээнд бухимдал дагуулаад байна. Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэл хийлээ. 

 

 

Тээврийн цагдаагийн албанаас хотын төвийн зарим замын чиглэлийг өөрчилсөн туршилтаа нийслэлийн замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилготой хийсэн тухай тайлбар өглөө. 

Энэ талаар ТЦА-аас "Цагдаагийн байгууллага чиг үүргийнхээ хүрээнд замын зорчих урсгалыг нэмэгдүүлэх, саармагжуулах уг шийдвэрийг гаргасан. 17.50 цагаас эхлэн Чингисийн өргөн чөлөөг гурван эгнээ болгоод хойноос урагш чиглэлд явуулахад 18.40 цагийн үед энгийн үеэс ачаалал багассан. Ажлын зураг авалт хийгдэж байгаа учраас 30 минутаар сунгаж үзэхэд Уулын зам, хойноосоо урагш орж байгаа Зайсангийн замын орчим хэсэгт хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдсэн. Ийм учраас 20.30 цагт хөдөлгөөнийг хэвийн горимд шилжүүлсэн. 21.40 цагт хөдөлгөөний ачаалал байхгүй болсон" гэлээ.

Shuud.mn
Сонин хачин
Зарим шийдвэрийг ингэж амьдрал дээр шалгаж, сорьж байж гаргах нь зүйтэй байх. Гэхдээ урьдчилж маш нарийн тооцоолох хэрэгтэй дээ.
2024-03-13
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-03-13