2024 оны 03 дугаар сарын 11-нээс 03 дугаар сарын 20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг хүргэж байна.
14-нд нутгийн баруун хэсгээр, 15-нд нутгийн төв хэсгээр, 16-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, салхи шуургатай байна.
Хур тунадас: 11-нд Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутгаар, 12-нд Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орж, 13-нд Увс нуурын хотгор болон Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 14-нд баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 19-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: 13-нд Алтайн уулархаг нутгаар, 14-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар, 15,16-нд говь, тал, хээрийн нутгаар, 19,20-нд тал, хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Хугацааны эхээр ихэнх нутгаар дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -11...-16 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -16...-21 градус, өдөртөө -3...-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -0...-5 градус, өдөртөө +13...+18 градус, бусад нутгаар шөнөдөө -8...-13 градус, өдөртөө +4...-1 градус хүйтэн байна. 16-наас ихэнх нутгаар хүйтэрнэ.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 16, 19-нд цас орж, явган шуурга шуурна.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 16, 19-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -13...-18 градус, бусад хэсгээр -9...-14 градус, өдөртөө бүх хэсгээр +4....-1 градус хүйтэн байна. 16-наас хүйтэрнэ.
Уншиж байна |