ЦУОШГ-ын дарга Л.Оюунжаргал энэ долоо хоногийн цаг агаарын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Цасан бүрхүүлийн зузаан 3-9 см-ээр доошлон сууж, нэлээд ханзарч байна. Өнгөрсөн долоо хоногт ихэнх нутгаар дулаарсан. Ялангуяа Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-13 градус хүртэл дулаарсан. Үүнтэй холбоотойгоор цасан бүрхүүлийн хэмжээ багассан.
Өнөөдөр, маргаашдаа ихэнх нутгаар нэлээд дулаарна.
13, 14-ний өдөр нутгийн зүүн хагаст нэлээд дулаарч, агаарын температур говийн бүс нутгаараа 10-15 хэм хүрч дулаарах төлөвтэй байна. Энэ хугацаанд цасан бүрхүүлийн хэмжээ багасаж, доош суух нөхцөл байдалтай байна.
14-ний өдрөөс баруун аймгуудын нутгаас цас орж эхэлнэ.
14-нд баруун аймгуудын ихэнх, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр
15-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр
16-нд төв болон зүүн аймгуудын ихэнх, говийн аймгуудын зарим газраас цас орж, зам даваанд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна.
Ихэнх нутгаар дулаарч, Увс нуур, Дархадын хотгор, Завхан голын эх Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -23-28 градус, өдөртөө -11-16 градус
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Эг-Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 3-8 градус
Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн өдөртөө 13-18 хэм дулаан байна.
Уншиж байна |