Өсвөр насныхны нөхөн үржихүй, эрүүл мэндийн боловсролд анхаарах шаардлага тулгарч байна. Монгол Улсын хэмжээнд өсвөр үеийн ердөө 34 кабинет, клиник, төв нэртэйгээр тусламж, үйлчилгээг үзүүлж байна. Эдгээр нь:
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 1 клиник,
Нийслэлийн 9 дүүргийн Эрүүл мэндийн төвд 9 клиник, кабинет,
21 аймгийн Нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношилгоо эмчилгээ төв, аймгийн эрүүл мэндийн газруудыг түшиглэсэн 21 төв, кабинет,
Дорноговь аймгийн Замын-Ууд сум, Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд сумдад З кабинетаар тус тус уйл ажиллагаа явуулж байна.
Эрүүл мэндийн сайдын 2020 оны ”Охидод эрүүл мэндийн өвөрмөц тусламж, үйлчилгээ узүүлэх болон өсвөр насны жирэмсэнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх заавар" А/З64 дүгээр тушаал, Эрүүл мэндийн сайдын 2020 оны ”Жирэмсэн, төрөх, төрсний дараах үед узүүлэх тусламж, үйлчилгээний журам" А/З18 дугаар тушаалын дагуу өсвөр насны охидын жирэмслэлт, төрөлтийн тусламж, үйлчилгээг узүүлж байна.
Эрүүл мэндийн сайдьн 2019 оны ”Ур хөндөлтийг зохицуулах журам” А/З87 дугаар тушаал, ”Үр хөндөлтийн тусламж, үйлчилгээний MNS 5488:2019” стандартын дагуу ур хөндөлтийн тусламж, үйлчилгээг узүүлж байна. Журмын 9.2-д үр хөндүүлэх эмэгтэйн өөрийнх нь, 18 хүртэлх насны охидын эцэг, эх асран хамгаалагчийн, иргэний эрх зүйн чадамжгүй сэтгэцийн эмгэгтэй эмэгтэй хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хүсэлт зөвшөөрлийг бичгээр авсан байна хэмээн тусгасан байдаг.
Өсвөр үеийн кабинет, клиник, төвүүдийн зарим нь эмч, сувилагч, зарим нь эмч, нийгмийн ажилтан, зарим нь зөвхөн эмчтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Өсвөр насныхны эрүүл мэнд, нөхөн үржихүйн боловсролтой холбоотой үйл ажиллагаанд онцгой анхаарал тавих цаг болсныг дараах тоо баримтууд илэрхийлж байна.
2021 онд 10-14 насны 26 охин, 2022 онд 26 охин, 2021 онд 15-19 насны 2331 охин, 2022 онд 2232 охин жирэмсэлсэн.
2021 онд 10-14 насны 35 охин үр хөндүүлсэн бол 2022 онд 41 болж өссөн. Харин 2021 онд 15-19 насны 618, 2022 онд 587 охин үр хөндүүлсэн.
2021 онд 10-14 насны 16 охин төрсөн бол 2022 онд 21 болж өссөн. Харин 2021 онд 15-19 насны 2538 охин төрсөн нь 2022 онд 2370 болж буурсан үзүүлэлттэй байна.
Охидын эрүүл мэнд нөхөн үржихүйн эрх зөрчигдөж байх тул төр, төрийн холбогдох байгууллагууд хүний эрхийг хүндэтгэх, хангах, хамгаалах үүргээ биелүүлж охидын эрхийг хамгаалах, эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх бодлого үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байна.
Тулгамдсан асуудал:
Өсвөр насны хүүхдүүд цахим орчин болон үе тэнгийнхнээсээ бэлгийн ба нөхөн үржихүйн эрүүл мэндтэй холбоотой баталгаагүй мэдээ, мэдээллийг авч байна.
Эрүүл мэндийн боловсролын хичээлийг бага дунд сургуулиудын хичээлийн хөтөлбөрөөр дамжуулан ордог ч хичээлийн чанар муу байгаагаас өсвөр насныхны дунд бэлгийн ба нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх ойлголт, мэдлэг, мэдээлэл дутмаг, тусламж, үйлчилгээг хаанаас, хэнээс авахаа мэдэхгүй байх
Цахим орчинд өсвөр насны хүүхдүүд хараа хяналтгүй байдаг нь тэднийг бэлгийн болон хүйсэд суурилсан хүчирхийлэлд өртөх эрсдэлийг нэмэгдүүлж улмаар бэлгийн замаар дамжих халдвар, хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлтөд хүргэдэг.
Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ асран хамгаалах, халамжлах үүргээ биелүүлэхгүй, хүүхдээ хараа хяналтгүй орхиж үл хайхрах хүчирхийлэл үзүүлэх
Эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авч байгаа өсвөр насныханд жирэмслэхээс хамгаалах хүртээмжтэй, боломжит аргуудын талаар зөвлөдөггүй, тэдэнд сонголт хийх жирэмслэхээс сэргийлэх эм, эмнэлгийн хэрэгслийн сонголт хангалтгүй
Өсвөр насныхны өвөрмөц хэрэгцээнд тулгуурласан тусламж, үйлчилгээ үзүүлэх мэргэшсэн хуний нөөц дутмаг, өрөө, кабинет орчин нөхцөл хангалтгүй
Орон нутагт болон дотуур байранд амьдардаг өсвөр насны охидын сарын тэмдгийн үеийн насны эрүүл ахуйн ахуйн шаардлагад нийцсэн байгууламжийн хомсдол, мөн анх удаа сарын тэмдэг нь ирж буй өсвөр насны охидын дунд энэ талын мэдлэг дутагдалтай байдаг.
Эх сурвалж: ХЭҮК