ЦЕГ-ын дарга Т.Сүхболдод очсон Засгийн газар “маш нууц”-аас гаргасан тэмдэглэлд юу байгаа вэ?!
2024-03-06

Засгийн газрын өмнөх долоо хоногийн хуралдаанаар 1998 оны аравдугаар сарын 3-ны өдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдааны маш нууц тэмдэглэлийг ил болгох шийдвэрийг гаргажээ. Тэр нь Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зориг бусдад алагдсаны маргаашийн хуралдаан гэсэн үг. Энэ мэдээллийг эх сурвалжууд “ЦЕГ-ын хүсэлтээр...” хэмээн онцолсон. Тэгэхээр тэр тэмдэглэл ЦЕГ-ын дарга Т.Сүхболдод очсон болж таараад байгаа юм. Т.Сүхболд 2023 оны эхээр ЭЦА-ны дарга байхдаа С.Зоригийг хөнөөсөн хэргийн шинэ байгуулагдсан ажлын хэсгийг ахалсан. ЦЕГ-ын дарга болоод ажлын хэсгийг хэнд хариуцуулж үлдээснээ одоогоор мэдээлээгүй байна. Ямартай ч түүний хувьд 26 жилийн туршид илрээгүй энэ хэргийн талаарх шинэ “нөхцөл байдал”-ыг хамгийн сайн мэдэх хүн гэсэн үг. 

 

 

Уг нь энэ хэргийг 2017 оны сүүлчээр “хаасан” байдаг. Тэгэхдээ “...Уг хэргийг Т.Чимгээ, Б.Содномдаржаа, бас Ц.Амгаланбаатар гэх хүнийг үйлдсэн” гэсэн. Гэхдээ “...Хэн энэ хэргийг захиалсан бэ” гэдэг нь тодорхойгүй үлдсэн. Үүнийг тухайн үед УЕПГ-ын удирдлагууд олон нийтэд нотлон ярьж, гурван шатны шүүх “...Буруутай” хэмээн шийтгэсэн. Гэвч хоёр жил хүрэлгүй энэ нь худлаа болж таарсан. Ц.Амгаланбаатар нь хууль хяналтынхантай хуйвалдаж, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэснийг шүүх нотолсон. Энэ хэрэгт хууль хяналтын байгууллагын алба хаагчдад, албан тушаалтнуудыг шийтгэсэн. Улмаар Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг “...Гэм буруугүй” гэж үзээд сулласан. Одоо тэдэнд хохирол тооцож өгөх асуудал яригдаж байна. 


Эцэст нь, өнөөдөр 1998 оны аравдугаар сарын 2-ны үдэш үйлдэгдсэн С.Зоригийг хөнөөсөн хэрэг илрээгүй хэвээрээ л үлдэв. Тэр бүү хэл, дээрээс нь, 2016-2017 онд энэ хэрэгт Т.Чимгээ, Б.Содномдаржаа гэх хоёр хүнийг хэлмэгдүүлж ялласан гэх бас нэг “асуудал” нэмэгдээд байгаа юм. Ийм хоёр тусдаа хэрэг бий болчихсон. 


Эдгээр үйл явдлыг дагаад хэд хэдэн асуулт гарч ирнэ.

 

Эхлээд “...С.Зоригийг хэн хөнөөсөн бэ”, “...Энэ хэргийн захиалагч хэн бэ”, “...Амийг нь хөнөөхөд хүргэсэн шалтгаан юу байсан бэ” гэх мэтээр “үндсэн” асуулт хөвөрнө. Залгуулаад “...2017 онд яагаад Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт хүчээр буюу хэлмэгдүүлж үүрүүлсэн бэ” гэдэг ч босож ирнэ.  


Ер нь бол “...Тухайн үед Монголын улс төр, ялангуяа Засгийн газрын хувьд нэлээд “хөдөлгөөн”-тэй байсан. С.Зориг ч Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч байв. Засгийн газрын шинэ тэргүүний асуудал яригдаад удчихсан. Тухайн үеийн Ерөнхийлөгч нь Ерөнхий сайдад нэр дэвшигчийг удаа дараа буцаасан. Энэ нь эрх баригчдад өөр нэр дэвшигч санал болгох шахалт болсон. Тэр нэр дэвшигч нь С.Зориг байсан” гэдгийг өнгөрсөн цаг хугацааны бүхий л эх сурвалжаас харж болно. Мөн “...Тэр үед “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой асуудал хурцаар яригдаж байсан” гэдэг. Энэ бүхнийг бараг л 26 жилийн турш ярьж, бичицгээлээ.


Тэгвэл энэ “маш нууц” тэмдэглэл ил болсноор дээр өгүүлсэн асуултууд хариулттай болоход ойртсон байж мэдэхээр байна. Яагаад гэвэл, дээрх хоёр хүнийг сулласны дараа ажлын хэсэг шинээр байгуулагдсан. Ажлын хэсэг яг жил ажиллаад Засгийн газарт ийм хүсэлтийг тавьсан байна. Энэ хамгийн ихээр анхаарал татна. Тодруулбал, “...ЦЕГ-аас яагаад 1998 оны аравдугаар сарын 3-ны өдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдааны маш нууц тэмдэглэлийг ил болгохыг хүсэлтийг Засгийн газарт гаргасан бэ” гэдгийн хариултад хамаг учир оршиж байж болох юм. Наад зах нь тухайн үеийн ЦЕГ-ын дарга Д.Мөрөн, Эрүүл мэндийн сайд Ша.Батбаяр нар юу ярьсан нь одоо хэргийг мөрдөж буй ажлын хэсгийнхний “сонирхол”-ыг татсан байх талтай. Өөр ч олон сэжүүр тэндээс гарч ирэх магадлал бий л дээ.


Учир нь, үдэш нь уг хэрэг гарч, маргааш өглөө нь Засгийн газар ээлжит бусаар хуралдсан. Тэр хуралдаан дээр С.Зоригийг хөнөөсөн хэргийн талаарх хамгийн “халуун” мэдээлэл яригдсан байх боломж бий. 


Тиймээс л ЦЕГ буюу С.Зоригийг хөнөөсөн хэргийг шалгаж буй ажлын хэсэг Засгийн газрын ээлжит бус хуралдааны тэрхүү тэмдэглэлийг хүссэн байж таарах гээд байна. Өөрөөр хэлбэл, энэ “маш нууц” тэмдэглэлд С.Зоригийг хөнөөсөн хэргийг шийдэхэд чухал ач холбогдол бүхий баримт байж болзошгүй гэсэн логик үүсэж байна.  

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 6. ЛХАГВА ГАРАГ. № 44 (7288)

Б.Дамдин-Очир

Shuud.mn
Сонин хачин
MARTIN LUTHOR:
Coinfx market is a big scam broker, i paid a huge amount of $70,000, they persuaded me, into putting more of my hard earned money with all hope to get profits in return, they won’t allow me to make a withdrawal of my investment, all because all they wanted is to steal my money, i got advised to file a refund case against them, which to my greatest surprise i was able to withdraw my money, i contacted a recovery expert { MORRISGRAY830@GMAIL.COM } and his team of recovery experts, they where able to assist me with the withdrawal of my money, and restore my funds, they are very responsive, and you can reach out to him for help also, i know am not the only one who has fallen victim, people out there might also need this information!!
2024-03-09
иргэн:
ЦЕГ-н дарга асан Мөрөн бүгдийг мэдэж байгаа
2024-03-07
CHotgor:
wefasSF Av asnM
2024-03-07
CHotgor:
za xen alsniig yag tag xeleed ogiin bol xeden say doll ogii geed neg vzvvl yadin bol te
2024-03-07
Зоригыг ордны цонхоор шээсэн гэж гүтгэж бсан хүн л захиалагч бх , бас кокын дарга
2024-03-07
Ene zorig gej laitai har sda yumaa. Uhsniihee daraa hurtel gai bolool shaagaad bdag. Ugaasaa hogiin gar bsan geseen
2024-03-06
ккк...:
НОХОЙ СҮҮЛЭЭ . СҮҮЛ ХОНХОРЦГОО ГЭЖ ... ОДОО ЦАГДААГЫН ДАРАГ ГАРГАХ ЭСЭХИЙГ ШИЙДНЭ ГАХ НЬ ... ЯС ЮМАН ДЭЭР ТЭР ТЭМДЭГЛЭЛД НЬ ХҮНЭЭС НУУХ ТҮЙ Ч БАЙХГҮЙ ГЭДЭГ НЬ ТОДОРХОЙ ШД...
2024-03-06
ардчилсан нам хувьчлал нэрээр хамаг улсын хөрөнгийг хувааж авчихаад бид нарт асар өндөр үнээр лангуу түрээслээд их баяжсан ёстой цовдолж алмаар балиар бааснууд
2024-03-06
ардчилсан нам эдийн засгийн маш муу бодлого явуулснаас болж ард түмэн том нутагт цөөхүүлээ байж хэт их зовсон доо. маш олон хүн ажлаас халагдаж юу ч гүй болсон. өөрөөсөө болсон гэж хуцдагийн. оргүй хоосноос бизнес явуулсан 1 ч түүх дэлхийд байхгүй шүү. тодорхой мөнгөтэй байж наймаа ч болов эрхэлдэг юм
2024-03-06
СОНГУУЛВ БОЛХООР Л ЭНЭ ХҮНИЙ ЯСЫГ ӨНДӨЛЗҮҮЛЖ СОНГУУЛЬД ЯЛАХ ХӨЗӨР БОЛГОДОГ МАНГАРУУДЫН ЭЭЛЖИТ СЕНСАЦИ
2024-03-06
эрдэнэтийн бүлэглэл:
Эрдэнэт үйлдвэрээс баяжсан орос, монгол нийлсэн бүлэглэл захиалсан шдээ. мэдээж алуурчид монгол биш. үүнийгээ замруулахын тулд Багабандийг ерөнхийлөгч болгож, МАХН/МАН-д олон жил хандив өгч, гүтгэлэг тараахад чиглэж өөр хүмүүсийг цагдаагаар гүтгүүлсэн. энэ нь уг нь алуурчин хөлсөлсөнийг бодоход маш чинээлэг, эрх мэдэлтэй хүмүүс захиалагч гэдэг нь цагдаад бодвол ойлгомжтой л байсан байх. Даанч их мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүсийн өмнөөс цагдаа, тагнуулынхан юу хийх билээ дээ. одоо ч гэсэн тэр захиалагч бүлэглэлийн гишүүдээс нэг нь ослоор үхсэн ч гэсэн хулгайлсан мөнгөөрөө гэр бүлээрээ УИХ гишүүн болоод л шатахууны бизнес хийгээд л явж л байна даа. хариуд Багабанди гуай хүртэл ерөнхийлөгч, Оюутолгойн Монголыг хариуцсан ТУз-н дарга, гишүүнээр шагнуулсан.
2024-03-06
hovdiinhon hutagluulj mungu oldog
2024-03-06
Уншигч:
Хий хоосон дүвчирнэсэн, сандарсан, сүрдсэн, сүрхий царайлсан хүмүүсийн хов жив, матаас л байгаа гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Энэ тэмдэглэлээр хэрэг илрэх байсан бол аль хэдийн 26 жил өнгөрчөөд байна, улс төрийн шоу. Өөр юу ч биш.
2024-03-06
Ц.Элбэгдоржийн засгийн газар огцорсны орой үүрэг гүйцэтгэгч засгийн газрын нөлөө бүхий гишүүд болон УИХ гишүүд цус урсгана , маргааш нь шар Зоригоос бүх юм болсон ална гэж ярьцгааж байсан мөн МСДн н улстөрийн зөвлөлийн хуралаар 2000 оны сонгууль болтол Ц.Элбэгдоржийн үүрэг гүйцэтгэгч засгийн газрыг ажилуулах улс төрийн шийдвэр гаргуулах асуудлыг Р.Гончигдорж оруулж байсан даа
2024-03-06
CHotgor:
wefasSF Av asnM
CHotgor:
za xen alsniig yag tag xeleed ogiin bol xeden say doll ogii geed neg vzvvl yadin bol te
Ц.Элбэгдоржийн засгийн газар огцорсны орой үүрэг гүйцэтгэгч засгийн газрын нөлөө бүхий гишүүд болон УИХ гишүүд цус урсгана , маргааш нь шар Зоригоос бүх юм болсон ална гэж ярьцгааж байсан мөн МСДн н улстөрийн зөвлөлийн хуралаар 2000 оны сонгууль болтол Ц.Элбэгдоржийн үүрэг гүйцэтгэгч засгийн газрыг ажилуулах улс төрийн шийдвэр гаргуулах асуудлыг Р.Гончигдорж оруулж байсан даа
2024-03-06