Зудын нөхцөл байдлын шинэчилсэн үнэлгээ 2024.02.29- байдлаар гарчээ. Энэ талаар ЦУОШГ-ын дарга Г.Оюунжаргал мэдээлэл өглөө.
Тэрбээр "02 дугаар сарын 20-ны үнэлгээгээр 13 аймгийн 58 сум мөсөн зудтай байсан бол 02 дугаар сарын 29-ны байдлаар 11 аймгийн 50 суманд болж буурсан байна.
Цагаан зудын нөхцөл байдал 17 айгийн 139 суманд байсан бол 02 дугаар сарын 29-ны үнэлгээгээр 17 аймгийн 135 суманд болж буурсан.
Цагаанаар зудархуу нөхцөл байдал 18 аймгийн 69 сум, нийслэл 2 дүүрэгт байсан бол 02 дугаар сарын 29-ны үнэлгээгээр 17 аймгийн 66 сум, нийслэлийн 4 дүүрэг болжээ.
Энэ сарын 8, 9 хүртэл ихэнх нутгаар дулаан өдрүүд үргэлжилнэ. 10-ны өдөр бага зэрэг муудна. 11, 12-нд өмнөх өдрүүдээс хүйтний эрч бага зэрэг чангарч, эргээд суларна. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдэл болохгүй, сайхан 10 хоног болно гэдгийг хэлэв.
Уншиж байна |