Байшин шатаж, 33-45 насны гурван хүний амь эрсэджээ
2024-03-04

 

Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байшин шатаж, гал түймэрт гурван хүн өртөж, нас баржээ. Энэ тухай дуудлагыг 2024.03.03-ны 23:53 цагт хүлээн авсан байна.

 

Иргэн М-ын 6х10 метрийн хэмжээтэй байшингийн дотор эд зүйлс, дээврийн хэсгийн хамт шатаж, гал түймэрт иргэн М/45 настай, эрэгтэй/, М/41 настай, эмэгтэй/, Ц /33 настай, эрэгтэй/ нар өртөж нас барсан байна.

 

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид галыг унтрааж, цогцсыг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгчээ.

Shuud.mn
Сонин хачин