Хаваржилтын нөхцөл байдал болон УОК-оос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү болон ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга А.Өнөржаргал, Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтсийн ерөнхий инженер Э.Батбаяр нар мэдээлэл хийж байна
УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү: Малчдад туслах аяны хүрээнд 33 иргэн 55 ААН, байгууллага 1.9 тэрбум төгрөг, 733 сая төгрөгийн үнэ бүхий бараа материалыг хандивласан. УОК-т хандивласан бараа материалыг хоёр дахь ээлжийн хүнсний тусламжтай цуг аймаг орон нутагт хүргэх ажлыг зохион байгуулж эхэлсэн" гэлээ.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга А.Өнөржаргал: Эрүүл мэндийн сайд тушаалаар 318 резидент эмч нарыг зудтай аймаг, сумдад ажиллуулахаар боллоо.