Толгойтоос Амгалан хүрэх метроны тасалбарын үнэ 1000 төгрөг байна
2024-02-29

 

Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метрог байгуулах төслийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх, ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулах компанийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг өнөөдөр буюу 2024 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр зарласан. Тендерийг сонгон шалгаруулж дуусмагц энэ оны есдүгээр сар гэхэд метроны барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж буй. Үүнтэй холбоотойгоор метроны техникийн үзүүлэлтийн талаар танилцуулж байна.

 

Дээрх тендерийг Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-ийн 2013 онд гүйцэтгэсэн ТЭЗҮ-д тулгуурлан зарласан. Тус байгууллагын зүгээс метроны төсөл нь өртөг өндөртэй, их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдах тул нийгэм эдийн засгийн хувьд үр ашигтай байх төлөвлөгөөг боловсруулсан бөгөөд эдийн засгийн хувьд үр өгөөж өгч байж метро нь цаашид үйл ажиллагаагаа явуулах боломжтой болохыг онцолж байгаа юм. Тухайн үед тасалбарын үнийг 600 төгрөг байхаар тооцоход метро ашигтай ажиллах тооцоолол гарч байсан ч энэ нь арван жилийн өмнөх тооцоолол тул өнөөгийн байдлаар тасалбарын үнэ 1000 төгрөг байвал ашигтай байх тооцоо гарчээ.

 

 

Улаанбаатар хотод байгуулах гэж буй метроны шугам нь Толгойтоос Амгалан хүртэл 17.7 км урт байх бөгөөд үүнээс 6.6 км нь газар доогуур хийгдэх юм. Метроны шугам 14 буудалтай, буудал хоорондын дундаж зай 1.3 км байна. Мөн нийт аяллын хугацаа 27 минут, дундаж хурд 39.2 км бөгөөд 17,000 хүртэлх хүн тээвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөөд буй.

 

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын иргэд өдөрт дунджаар 2.9 сая орчим зорчих хөдөлгөөн хийдэг. Масс тээврийн хэрэгслийг нэвтрүүлснээр уг 2.9 сая зорчих хөдөлгөөний 40 орчим хувь нь метро руу шилжинэ гэсэн тооцоо гарсан юм.

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
эхний буудлаас эцсийн буудал хүртэл 5000 төг, 4500, 4000, гэх мэтчилэн үнэтэй байвал яасан юм бэ? Мөн газар доорх метро станцын хажууд худалдааны томоохон төвүүд байгуулбал манайх шиг хүйтэн өвөл болдог газарт сайн сан. Газар доор дулаан, халаах зардал бага, харин агааржуулалт зайлшгүй байна.
2024-03-04
зочин:
түгжрээндээ түгжирээд байж байхдаа таарсан тэнэг мал
2024-03-01
Jessica Aniston:
CAN I GET MY LOST OR SCAMMED BITCOIN BACK? YES, LOST RECOVERY MASTERS WILL SOLVE ALL YOUR PROBLEM. I had 6.02 BTC in one of my Bitcoin wallets that I thought was lost for good. I’d sent my laptop to a variety of top data recovery firms, but with no luck. After seeing a positive comment about Lost Recovery Masters on “Google search ”, I decided to try to recover my wallet one last time. Lost Recovery Masters were very responsive, and they recovered my wallet in just a few hours. Lost Recovery Masters acted honorably and in accordance with our agreement. I would highly recommend using Lost Recovery Masters services. They recover any lost Cryptocurrency no matter how you lost it . Scammed or lost password they will recover it. Contact them on: Whatsapp: (+44(7537)-105921) Email: (Support@lostrecoverymasters.com) Website: https://lostrecoverymasters.wixsite.com/recoverbitcoin2024
2024-03-01
бат:
МАН үхэхдээ үхэр буугаа тавьж байна 8 жил баахан нүүрс ждү банк концесс шааж байснаа шоронд орох болхоороо Метро гэсэн үлгэрээ дахиад эхлүүлээд шаасан, ирэх сонгуулиар хариуцлагатай байж хулгайч нарыг хуйгаар нь шоронд ачих сүүлийн боломж шүү
2024-02-29
Ireedui:
Khezeenii metro ve
2024-02-29
zob:
2000 төг байсан нь дээр дээ
2024-02-29
зочин:
1,5-хан сая хүнтэй хотод метро барих нь жинхэнэ болиорол. Метрог аж үйлдвэр хөгжсөн, олон сая ажилчидтай хотод байгуулдаг нь дэлхий нийтийн ёс жаяг. Харин манай Улаанбаатар бол ямарч аж үйлдвэр байхгүй баар, ресторан, дэлгүүр, лангууны хот шүү дээ.
2024-02-29
зочин:
түгжрээндээ түгжирээд байж байхдаа таарсан тэнэг мал