Иргэд, ААНБ-ын малчдад зориулсан хандив 1.4 тэрбум төгрөгт хүрчээ
2024-02-29

 

УОК-оос ээлжит мэдээллээ хийлээ. Тус комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү “Өвөлжилт, хаваржилт хүндэрсний улмаас оны эхэнд тоологдсон малын 3.1 хувь нь хорогдоод байна.

 

Хаваржилтын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан Засгийн газар, УОК-ын арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх зорилгоор иргэд, ААНБ-ууд сайн дурын хандивын аяныг маш ихээр өрнүүлж байна. Өнөөдрийн байдлаар 108 иргэн, ААНБ-аас 1.4 тэрбум төгрөгийн мөнгөн хандив, 5 иргэн, 37 ААНБ-аас 773.1 сая төгрөгийн үнэтэй 75 төрлийн бараа материал хүлээлгэн өгөөд байна" гэсэн мэдээллийг өгөв.

Shuud.mn
Сонин хачин