Байшин шатаж, хүний амь эрсэджээ
2024-02-29

 

Төв аймийн Зуунмод сумын Баянхошуу багийн 15 дугаар гудамжинд байшин шатаж, хүний амь эрсэджээ. Энэ тухай дуудлагыг 2024.02.28-ны 13:04 цагт хүлээн авсан байна. 

 

Иргэн И-ын 9х8 метрийн хэмжээтэй байшин, үүдний амбаартайгаа шатаж, тус гал түймэрт 64 настай эрэгтэй өртөж, амь эрсэджээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн алба хаагчид галыг унтрааж, цогцсыг аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн байна.

Shuud.mn
Сонин хачин