Хугацаат цэргийн 200 гаруй алба хаагчид малчдад тусална
2024-02-27

 

УОК-ын Шуурхай штабаас өнөөдөр Сүхбаатар, Дорнод, Төв аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийлээ. Тус аймгуудад үүссэн зудын гамшгийн нөхцөл байдал хүнд байгаатай холбогдуулан Зэвсэгт хүчний 11 ангийн нийт 200 гаруй хугацаат цэргийн алба хаагч,  21 тээврийн хэрэгсэлтэйгээр ажиллана.

 

Цэргийн алба хаагчид тухайн орон нутгийн  хүн хүч багатай малчин өрхүүдэд тусалж, зуданд хорогдсон, цасанд дарагдсан малын сэг зэмийг цэвэрлэж, шар усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах юм. Тиймээс цэргийн алба хаагчдын малчны хотонд очих аюулгүй байдлыг хангах, ажлын багаж хэрэгслээр хангаж ажиллахыг аймгийн Онцгой комисст үүрэг болголоо.  

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Зудтай нутгаас цэрэгт татагдсан хүүхдүүдэд чөлөө олгоод л гэр лүү нь явуулчихаж болдоггүй юм байх даа.
2024-02-28
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-02-27
jesous:
Best online money making method to work online and start making extra $19k or even more by doing this easy job from home. my last month's earning with this are $18583 and i am doing this just for 3 hours a day very easy work and regular income from this are amazing. everybody can now get this job and start making dollars online by follow instructions on this web... http://www.cash.salary49.com
2024-02-27
Малд дөртээг нь явуулахаа мэдэх байгаа дараа нь хүнчгүй малчгүй болоод
2024-02-27