Малын хорогдол 2.1 саяыг давжээ
2024-02-27

 

УОК-оос ээлжит мэдээллээ хийлээ. УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү “02 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 13 аймгийн 58 суманд төмөр зудын, 17 аймгийн 139 суманд цагаан зудын, 18 аймгийн 69 суманд цагаан зудархуу нөхцөл байдалтай байна. Нийтдээ 21 аймгийн 266 сум, нийслэлийн 2 дүүрэгт өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн байна.

 

Өнөөдөр /2024.02.27/-ны байдлаар малын хорогдол 2 136 563 болж, өнгөрсөн оны мөн үеэс 85.9 хувиар өссөн байна.

 

УОК-ын Шуурхай штаб 18 аймгийн 46 суманд 3-аас доошгүй ам бүлтэй 1408 өрхийн гэр, өвөлжөө цасанд дарагдсан судалгааг гаргаж, шаардлагатай хүн хүч гарган ажиллуулахаар төлөвлөж, өнөөдрөөс зарим аймагт ажиллаж эхэллээ.

 

Төмөр болон цагаан зудтай байгаа 14 аймгийн 111 суманд хоёр дахь ээлжийн тэжээлийн хангалтаар улаанбуудай хүргэх ажлыг зохион байгуулж байна" гэсэн мэдээллийг өгөв. 

 

Хандивлагч 74 иргэн, ААНБ-аас 1.3 тэрбум төгрөгийн бэлэн мөнгөний хандив, 560 сая төгрөгийн бараа материалыг УОК-т хүлээлгэн өгөөд байна. 

Shuud.mn
Сонин хачин
jesous:
Best online money making method to work online and start making extra $19k or even more by doing this easy job from home. my last month's earning with this are $18583 and i am doing this just for 3 hours a day very easy work and regular income from this are amazing. everybody can now get this job and start making dollars online by follow instructions on this web... http://www.cash.salary49.com
2024-02-27
тоо тоолох их завтай байгаа юм байна.
2024-02-27
zochin:
УОК-оо энэ бодит тоо юу энэ их хэцүү үед малаа тоолчихсон юмуу бодит судалгаа хийгээч, ингэж ард түмнээ худлаа хуурч мэдээлэл тараадагаа болимоор юм Та нар шиг тооцоо судалгаагүй цээжний пянгаар яридаг хүмүүс ТӨРИЙН АЛБАНД ИХ БОЛЖЭЭ ХӨӨРХИЙ, ДАРГА НАР НЬ ЭНЭ ХҮМҮҮСТЭЭ ИТГЭЖ БАЙГАА ЮМ БХДАА
2024-02-27
Малчид малдаа байр барь:
Малчид малдаа сайн хашаа хороо барь.Малын тоог багасгаж,Ашигтай үүлдэр угсаа сайжруул.Тэжээлээ тарь.Малын махыг экспортонд гарахад Төр саад хийхээ боль.Бас төр хувийнхан махаа зарахад нь оролцож Нөөцийн мах нэртэй хүчээр үнэ унагаж дарамталахаа бол.Төр МАА хөгжихөд их гай болж бгаа шүү.Туслахгүй Гай болохоо боль
2024-02-27
ард түмэн:
бэлчээрийн даац хэтэрсэн байсан юм.Малчид ажлаа сайн хийхийг санууллаа.Байгаль дэлхий.Малаа алдсан малчид харамсалтай, бусад нь анхаарах хэрэгтэй хойшид .
2024-02-27