11 дүгээр сарын 1-ний өдрөөс Зайсангийн хуучин гүүрний хөдөлгөөнийг хааж, буулгана Бүх нийтийн их цэвэрлэгээг 14 хоног зохион байгуулна МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Австралийн Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч бараалхлаа Биологийн олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх олон талт хэлэлцүүлэг эхэллээ “Ногоон бүс” төслийг хэрэгжүүлэн хяналтын камераар 10.045 гэмт хэрэг, зөрчлийг илрүүллээ Улаанбаатарт -1 хэм хүйтэн байна Ц.Баатархүү: Цахим гарын үсгийн хэрэглээг хэвшүүлэхэд төр өөрөө манлайлна ХААН Банк LinkedIn Learning-ийн Rising Star шагналыг Монголоос анх удаа хүртлээ Ц.Баатархүү: Үндэсний хиймэл дагуултай болсноор кибер аюулгүй байдал хангагдах боломж бүрдэнэ Д.Отгонжаргал: Цахим платформд бүртгэлтэй зорчигч тээвэрлэдэг иргэнд зөрчлийн тухай хууль үйлчлэхгүй
Хүйтэн, явган шуургатай байна
2024-02-27

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын 2 хоногт нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн, явган шуургатай байна.

 

 

2024 оны 02-р сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:   Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -24...-29 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -19...-24 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Хэрлэн голын хөндийгөөр -14...-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -5...-10 градус, бусад нутгаар -10...-15 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. -14...-16 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. -15...-17 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -14...-16 градус хүйтэн байна.
05 цагт Улаанбаатарт: -24 градус хүйтэн, харьцангуй чийг 73 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Shuud.mn
Сонин хачин